Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийн талаар БНХАУ-тай хэлэлцэх нь
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн хүрээнд барилга угсралтын ажлын техник хяналтын зардалд шаардагдах хөрөнгийг гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалтад тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Сангийн болон Эрчим хүчний сайд нарт даалгалаа. Эл төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан, байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд тусгасан болон соёлын өвийг авран хамгаалах ажлыг 2024 онд бүрэн хэрэгжүүлж дуусгах зорилгоор нөлөөлөлд ртөж буй, шилжин суурьших айл өрхийн эд хөрөнгийн, иргэн бүрт олгох нөхөн олговрын үлдэгдэл санхүүжилт, соёлын өвийг авран хамгаалах ажлын санхүүжилтийг ирэх жилийн улсын төсөвт тусгахаар болжээ. Төслийн нөлөөлөлд өртөж байгаа соёлын өвийг авран хамгаалах ажлыг зохион байгуулахад Соёлын яам мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх аж.
2023-03-30
Сонгуулийн авлига
Ил цагаандаа гарсан энэ хууль бус үйлдлийг таслан зогсоохгүй, улстөрчдөө харж үзсээр байвал Монголын төр авлигаасаа салж чадна гэдэг нь юу л бол. Үүнийг бууруулахад сонгогчдын боловсрол, хандлага хамгийн чухал. Улс төрчдийн далд зорилготойгоор тарааж буй зүйлийг алгаа тосож хүлээж авдаггүй, өөрийн үзэл бодол, үнэт зүйлд үндэслэн хараат бусаар сонголт хийж чаддаг сонгогчидтой болсон цагт ийм авлига аандаа шахагдаж, үгүй болно
2023-03-30
Д.Сумъяабазарын субботник хэзээ дуусах вэ
Хотын дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаа хүлээж аваад хэдийн хоёр жил хагасын хугацаа өнгөрлөө. Нийслэлийн 35 дахь Засаг даргаар томилогдсон тэрбээр 2020 оны аравдугаар сарын 23-нд тамгаа гардан авч байв. Улаанбаатар хотод бугшсан олон асуудлыг шийднэ гэсэн том амбицтайгаар тэрбээр УИХ-ын гишүүний суудлаасаа татгалзан, нийслэлд “газардсан”. Гэсэн ч бүрэн эрхийнх нь хугацааны талаас илүү нь улирчихаад буй энэ үед хотод яг юу хийсэн бэ, ялангуяа ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ гээд харвал дорвитой хэлэх зүйл бараг алга байгаа нь харамсалтай. Өнгөрсөн хугацаанд хотын дарга голчлон субботникийн шинжтэй ажлууд л гүйцэтгэж, “жинхэнэ” үүргээ гүйцэтгэхэд цаг бараг гаргаагүйг харж болно. Цаг хугацаа урссаар, түүнд нэг жил гаруйн хугацаа үлдээд байгаа. Өмнө нь амжуулж чадаагүй ажлуудаа ийм давчуу хугацаанд хэрэгжүүлж чадах уу.
2023-03-29
Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг энэ долоо хоногт шийдвэрлэнэ
“Нүүрсний” гэх хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан “Ажнай корпорац” компанийг үүсгэн байгуулагч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Төмөрбаатарын Аюурсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга байсан Нанзадын Наранбаатар нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад хүргүүлжээ.
2023-03-27
“Сонгуулийн боловсрол” олгох клуб байгууллаа
Тус клуб нь сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд сонгуулийн хууль тогтоомж, ард нийтийн санал асуулгыг иргэдэд тайлбарлан таниулах, сонгогчдыг мэдээ, мэдээллээр хангах, сурталчлах, сонгуулийн судалгааг хөгжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулах, сэтгүүлч, судлаачдыг дэмжих зэргээр иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллана.
2023-03-24
Х.Нямбаатар: Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаана
Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 92 хүний нэрийг зарласан. Оргон зайлсан хүмүүсийн тоо 18-аар нэмэгдсэн гэдгийг Х.Нямбаатар сайд мэдээлж байна. Эдгээр хүнийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүргийг хуралдаанаас өгчээ. Оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаах чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэлээ.
2023-03-22
МАН-ын дарга УИХ дахь бүлгийн гишүүдээсээ дэмжлэг хүсжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд тус намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үүрэг, чиглэл өгчээ. “Шүгэл” ажиллагааны хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, “Шүүр” ажиллагааны хүрээнд УИХ, Засгийн газрын гишүүд болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд, тэдний гэр бүлийн гишүүдийг төрийн удирдах албан тушаалд томилох, төрөөс санхүүжих тендер, зээл, тэтгэлэгт хамрагдахыг хориглосон хуулийн төслийг энэ чуулганаар өргөн барьж, хэлэлцүүлэх гэж буй бөгөөд эдгээрийг дэмжиж ажиллахыг уриалсан байна.
2023-03-21
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нарт "5Ш" ажиллагааны талаар танилцуулав
Тус сургуулийн профессор, багш нар Монгол Улсын Ерөнхий сайд сургууль дээр нь ирж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулан, төрийн бодлогод хуульч, судлаачдын саналыг сонсож байгаад талархаж байлаа. Уулзалтад оролцогчид их сургуулийн судалгааны ажилд зориулсан төсвийг олон улсын жишигт нийцүүлэн нэмэгдүүлэх, сургуулийн төсөв, төлбөрийн менежментийг шинэчлэх, Хууль зүйн сургуулийн байрны асуудал, эрүүгийн эрх зүйн салбарын хөгжил, суурь судалгаанд анхаарах, ШӨХТГ-ын ажлыг эрчимжүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах, Сүм, хийдийн харилцааны тухай хуулийг шинэчлэх шаардлагатай зэрэг санал дэвшүүлэв.
2023-03-20
Дуудсан гэрчүүдийн 53 хувь нь сонсголд оролцжээ
Сонсголын сүүлийн өдөр “Голомт” банкаар олгосон ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл, Хөгжлийн банкны нийт активын төвлөрөл, мөнгөн хөрөнгийн удирдлагын талаар хэлэлцсэн юм.
2023-03-20
Мажоритар, пропорциональ хоёрыг хэрхэн “холих” вэ
Сонгуулийн тогтолцоо болон улс төрийн намын санхүүжилтийн ямар хэлбэр Монгол Улсад тохирох вэ. Энэ асуултад ХБНГУ-ын Хамбургийн их сургуулийн профессор Флориан Гротц өнгөрсөн баасан гарагт хариулав.
2023-03-20