УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатарыг "Нүүрсний хулгай"-н хэргийг шалгахад сууд учруулж, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх шалтгаанаар прокурорын байгууллагаас бүрэн эрхийг нь татгалзуулах саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд хүргүүлсэн. Улмаар Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өчигдөр гаргасан бөгөөд эл асуудлыг өнөөдөр УИХ-аар хэлэлцэж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг үлдээх шийдвэр гаргалаа.