Улстөрчид УИХ-ын сонгууль угтан лжит жүжгээ тавиад хэллээ. Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн .Ганибал хөдөөнийхний амьжиргааны гол х үүсвэр болсон мал, махны үнэ хэт хямд байгааг саяхнаас хөндөж хэлсэн нь, Эдийн засаг, хөгжлийн сайд .Хүрэлбаатар Засгийн газар арьс, шир, мах, ноолуурын кспортыг дэмжих шийдвэрүүд гаргасныг байнга шахам сануулж, “Малчдын орлого удахгүй нэмэгдэнэ” хэмээн зөгнөх болсон нь ч шалтгаантай. Засгийн газар 5.5 сая үхрийг 13 орчим тэрбум төгрөгөөр мэгжүүлэх шийдвэр гаргасан нь ч малчдад тулгамдсан бэрхшээлийг шийдэх замаар тэднээс “коко” үнэлгээ авах гэсэн оролдлого юм. Малыг ялган тэмдэгжүүлж, бүртгэх нь чухал ажил мөн. Гэхдээ хувийн өмчийг улсын төсвийн хөрөнгөөр, бүр тодруулбал, татвар төлөгчдийн мөнгөөр мэгжүүлэх ёсгүй.
Ил цагаандаа гарсан энэ хууль бус үйлдлийг таслан зогсоохгүй, улстөрчдөө харж үзсээр байвал Монголын төр авлигаасаа салж чадна гэдэг нь юу л бол. Үүнийг бууруулахад сонгогчдын боловсрол, хандлага хамгийн чухал. Улс төрчдийн далд зорилготойгоор тарааж буй зүйлийг алгаа тосож хүлээж авдаггүй, өөрийн үзэл бодол, үнэт зүйлд үндэслэн хараат бусаар сонголт хийж чаддаг сонгогчидтой болсон цагт ийм авлига аандаа шахагдаж, үгүй болно
Ерөөс улстөрчид сонгуулийн өмнөх жилээс малчдыг энэ мэт байдлаар тэтгэж, тэдэнд онцгойлон санаа тавьж эхэлдэг. “Мал сүрэг нь үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээх хуулийн заалтыг энэ үеэс л гэнэт санаж, элдэв ажил сэддэг нь нууц биш. С.Баярын Засгийн газрын үед ноолуурын нөхөн олговорт зориулж, тусгай сангаас 30 гаруй тэрбум төгрөг гаргаж байсан билээ. Тус явдлаас улбаалаад “Монголд хүн болж мэндэлснээс ямаа болж төрсөн нь дээр” гэсэн хошигнол яриа хүртэл гарч байв. Мал ээмэгжүүлэх санаачилга бол үүний нэгэн адил сонгууль угтсан зорилтот жүжиг юм. Үүнийг санаачилж сэдсэн хүмүүс цаашид чих зөөлөнтэй, нутаг орноо гэсэн сэтгэлтэй, иргэдийнхээ дуу хоолой, санал сэтгэгдлийг сонсдог, ахуй амьдралыг нь мэддэг, хийж бүтээсэн зүйлтэй үлгэр жишээ улстөрчийн дүр бүтээхийн төлөө хөрөнгө чинээ, бэл бэнчингээрээ уралдан тойргоо усалцгаана. Сав л хийвэл иргэдэд таалагдах зүйл ярьж, боломж л гарвал тойрог руугаа гүйж, дэмжлэг, туслалцаа нэрийн дор баахан иргэнд бэлэг сэлт, бэлэн мөнгө тараана. Энэ бол манай улсад түгээмэл байдаг, сонгуулийн өмнөх жилүүдэд бүр ч эрчимждэг авлигын шинжтэй хууль бус үйлдэл юм.
Улстөрчид өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцах, тойргийнхоо иргэдтэй уулзах нэрийдлээр ийм үйл ажиллагаа зохион байгуулдаг. Мөн тэмдэглэлт өдөр, баяр ёслолыг далимдуулан бэлэг илгээх нь түгээмэл. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ сарын дундуур хаваржилтын нөхцөл байдалтай танилцахаар Өвөрхангай аймагт очихдоо тойргийнхоо өндөр настнуудад 40 мянган төгрөг тараасан нь баримттайгаар ил болсон билээ. Тэрбээр энэ талаараа “Би монгол ёсоор ахмадуудаа хүндэлж, 5-6 хүнд л 20 мянган төгрөг өгсөн. Надад бусдад тараах мөнгө байхгүй” хэмээн ярьсан ч худал хэлсэн нь тэр дороо илчлэгдэв. Тав, зургаагаар тогтохгүй олон хүнд 40 мянган төгрөг тарааж, тойргийнхноо тойглосон нь баригдлаа. Түүнийхээр бол дугтуйд мөнгө хийж тараах нь монгол ёс, хүндлэлийн хэмжүүр юм байх. Энэхүү үйл явдлаас үүдээд авлига өгч, авалцах “монгол ёс”, соёлын биет бус өвийг монголчууд үеийн үед амжилттайгаар залгамжлан авч явааг, эрхэм гишүүний тайлбарласнаар АТГ бол монгол өв соёлын эсрэг тэмцдэг газар болж хувирсныг уран бүтээлчид, улс төрд ойр хүмүүс егөөдөж, сошиалын тренд сэдэв болголоо. Энэ бол монгол ёс, уламжлал, ахмад настнаа гэсэн хүндлэлийн хэлбэр огт биш. Харин төрийн эрх, сонгогчдын саналыг худалдаж авах гэсэн санаархал гарцаагүй мөн.
Өөрчлөн шинэчилж, сайжруулахаар төлөвлөж буй УИХ-ын сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуульд үүнийг таслан зогсоох зохицуулалтыг тусгаад зогсохгүй хэрэгжүүлэхэд анхаарахгүй бол авлигыг уг үндсээр нь устгах Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “мөрөөдөл” мөддөө биеллээ олохгүй шүү дээ
Сошиалын “ачаар” хууль бус үйлдэл нь олон нийтэд ил болсон сүүлийн жишээ нь Д.Тогтохсүрэн гишүүн болохоос ийм зорилгоор мөнгө, эд зүйл ил, далд тарааж буй албан тушаалтан үүний цаана өчнөөн. Хөдөө, орон нутагт бол бүр хавтгайрсныг иргэд ярьдаг. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гэхэд өнгөрсөн оны сүүлчээр Ховд аймгийн Үенч сумд өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцахаар очихдоо сургуулийн дотуур байрны сурагчдад эко цагаан хэрэглэл, аяга, тавгийн багц тараасан байна билээ. Үүнийг хүүхдүүдээр нь дамжуулж малчдад “ойртох” гэсэн оролдлого гэдгээс өөрөөр харж, тайлбарлаж чадахгүй нь. Мөн тэрбээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөллийн бүсэд амьдарч байгаа малчдад нөхөн төлбөр олгох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай холбоотойгоор Засгийн газар нөлөөллийн бүсэд амьдарч байгаа өрхүүдэд эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэчихээд байхад тус гишүүн давхар ийм санаачилга гаргасан нь далд зорилготой гэж хардахад хүргэж буй юм.
Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал олж авах, сонгох эрхэд нөлөөлөх зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулж иргэдэд шан харамж, мөнгө, эд зүйл тараах, бараа, бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүй болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хууль бус үйлдэл гэж үзэн Авлигын эсрэг болон УИХ-ынСонгуулийн тухай хуулиар хориглодог. Хачирхалтай нь, улстөрчид хуулийн энэ заалтыг монгол ёс, уламжлал, хүндлэл, дэмжлэг, туслалцаа зэрэг сайхан үгээр бүрхэгдүүлээд удлаа. Ийм хэлбэрээр сонгогчдыг авлигадаагүй улстөрч тун ховор. Зарим нь тараасан эд зүйлээрээ нэр хоч зүүн УИХ-д сууж буй. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ж.Батбаясгалан, Г.Гангамөрөн нар Баянгол дүүргийн иргэдэд мөнгө тарааж буй бичлэг 2020 онд олон нийтийн сүлжээнд тархсаныг уншигчид санаж буй болов уу. Увс аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар үүний өмнөх сонгуулиар мөнгө тараасан тухай дуулиан гарч байв. Гэвч тэд энэ үйлдлийнхээ улмаас ямар нэг хариуцлага хүлээсэн, эсэх нь тодорхойгүй, хэвлэл мэдээллээр шүүмжлүүлээд л өнгөрсөн юм.
Ил цагаандаа гарсан энэ хууль бус үйлдлийг таслан зогсоохгүй, улстөрчдөө харж үзсээр байвал Монголын төр авлигаасаа салж чадна гэдэг нь юу л бол. Үүнийг бууруулахад сонгогчдын боловсрол, хандлага хамгийн чухал. Улстөрчдийн далд зорилготойгоор тарааж буй зүйлийг алгаа тосож хүлээж авдаггүй, өөрийн үзэл бодол, үнэт зүйлд үндэслэн хараат бусаар сонголт хийж чаддаг сонгогчидтой болсон цагт ийм авлига аандаа шахагдаж, үгүй болно. Бүх нийтээрээ ингэж “эрүүлжтэл” мэдээж цаг хугацаа шаардлагатай. Харин тэр хүртэл авах хамгийн оновчтой арга хэмжээ бол хариуцлага ногдуулах, хуулийн хэрэгжилтийг сайжруулах. Энэ талаар ойлголт, мэдлэгтэй иргэд ч Авлигын эсрэг хууль дахь “Иргэн, хуулийн этгээд авлигын асуудлаар АТГ-т өргөдөл, гомдол гаргаж, мэдээлэл өгч болно” гэсэн заалтыг хэрэгжүүлж, авлигын эсрэг тэмцэлд хүч өргөдөг байх хэрэгтэй. Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн хууль бус үйлдэлтэй холбоотой баримт, мэдээллийг АТГ-т хүргүүлээд буй юм билээ. Тус газраас түүнд “Мэдээлэл хүлээн авлаа. Шалгана” гэсэн хариуг тэр дор нь илгээсэн ч шалгаж байгаа, эсэх нь тодорхойгүй байгааг хэллээ. Баримт, нотолгоотойгоор мэдээлсэн авлигын хэргийг АТГ хэрхэн шалгаж, шийдвэрлэдгийг энэ жишээ харуулах биз.
Засгийн газраас эхлүүлсэн авлигын эсрэг “5Ш” ажиллагааг УИХ дэмжиж, хууль, эрх зүйн шинэчлэл хийхээ, энэ төрлийн гэмт хэрэгтэй хатуу тэмцэхээ мэдэгдээд буй. Тэгвэл үүнийг намаасаа, сонгууль явуулж буй тогтолцооноосоо эхлүүлэх хэрэгтэй. Өөрчлөн шинэчилж, сайжруулахаар төлөвлөж буй УИХ-ын сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуульд үүнийг таслан зогсоох зохицуулалтыг тусгаад зогсохгүй хэрэгжүүлэхэд анхаарахгүй бол авлигыг уг үндсээр нь устгах Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “мөрөөдөл” мөддөө биеллээ олохгүй шүү дээ.