Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Вьетнамыг зорилоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Айлчлал 2023 оны арваннэгдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд болох юм. Энэхүү айлчлалыг Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж байна.
2023-11-01

Монгол, Мексикийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэнэ

2025 онд тохиох Монгол, Мексикийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр тохиров. Түүнчлэн хоёр улсын яамд, холбогдох агентлагууд, худалдаа, аж үйлдвэрийн танхимууд, мэргэжлийн холбоод болон аж ахуйн нэгжүүдийг холбож, бизнесийн цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулах асуудлаар ярилцлаа.
2023-10-31

АН: Баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барина 

Мөн гишүүн Б.Пүрэвдорж “Хувь, хэмжээг нь багасгаж байж иргэд татвараа бүрэн төлнө, далд орлого ил болно. Г.Занданшатар даргын санаачилгаар, 100 мянган хүний гарын үсэгт тулгуурлан боловсруулах гэж байгаа төслийг миний өргөн барьсан төсөлтэй хамт хэлэлцэх нь зүйтэй” гэв. Тэрбээр НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төсөл өргөн бариад буй. Түүнчлэн гишүүн Ц.Туваан орон нутгийн иргэдээс түлш тасарсан гэх мэдээлэл ирүүлж байгааг дурдаад, үүнд Засгийн газар анхаарал хандуулахыг шаардлаа. Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл Баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж буйг дуулгав. 
2023-10-31

МАН: Орон нутгийн сонгуулийн хуульд оруулах өөрчлөлтийн талаар бусад намынхантай зөвшилцөнө 

Мөн Улаанбаатарын авто машины түгжрэлийг бууруулах зорилгоор төлбөртэй бүс тогтоохоор хуулийн төсөл боловсруулж буй тухайд тэрбээр олонхын бүлгийн дарга “Татвар, төлбөртэй бүс тогтоох, эсэх талаар нэлээд сайн ярилцах ёстой. Хуулийн төслийг өргөн барьсны дараа бүлгээр дахин хэлэлцэнэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 
2023-10-31

Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацааг 10 хоног болгоно

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг 2023 оны арванхоёрдугаар сарын 30-наас өмнө өөрчлөх хуулийн заалттай.
2023-10-30

Ерөнхийлөгчийн илгээлтээр 16 улсад 260 оюутан суралцана

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар явлаа.
2023-10-30

 “Монгол Улсын шүүх хамгийн хоцрогдсон компьютерыг хэрэглэж байна” 

Тус төслийн хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүний илэрхийлсэн байр суурь, тавьсан асуултад нь холбогдох хүмүүс ямар хариулт өгснийг тоймлон хүргэж байна. 
2023-10-30

Тайландын Пукет, Пханг-Нга мужид Өргөмжит консулын газар нээжээ

Тайландын Хаант Улсын Пукет, Пханг-Нга мужид Монгол Улсын Өргөмжит консулын газар албан ёсоор үүд хаалгаа нээжээ.
2023-10-30

Беларусийн хилээр 1067 автомашин нэвтэрч, тээвэрлэлт хийжээ

Монгол Улс, Беларусь хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Улмаар талууд 2003 онд “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулжээ.
2023-10-30

Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлалыг Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй бөгөөд 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.
2023-10-28

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.10.26/ үдээс  хойших нэгдсэн хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар үргэлжлүүлэн хэлэлцэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд, Г.Амартүвшин нар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж үг хэллээ.
2023-10-27

“Сүүлийн гурван жилд нийт баривчилгааны 99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй хийсэн”

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын зарим гишүүний байр суурь, тавьсан асуултад нь төсөл санаачлагчийн зүгээс өгсөн хариултыг тоймлон хүргэж байна. 
2023-10-27

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнам Улсад айлчилна

БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ, Ерөнхий сайд Фам Минь Чинь нар тус тус бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх
2023-10-27

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Бишкек хотноо уулзлаа.
2023-10-27

 Сонгож болохгүй улстөрч: Авлигын хэргийнхээ ард үлдэгч 

Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй. “Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улстөрч” булан нээж байна. Хэнийг, яагаад парламентад дахин сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна. 
2023-10-26

“Парламентын ардчиллын тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг болов

Парламент бол ард түмний хүсэл зоригийг илэрхийлдэг, ард түмний засаглах эрхийг амьдралд бодитоор хэрэгжүүлдэг байгууллага
2023-10-25

НББХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур бүрэлдэхүүн болох “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн зорилтод тусгасан хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх
2023-10-25

ТАЗ-ийн дэргэд ажиллах Ёс зүйн хорооны гишүүдийг томиллоо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг өнгөрсөн тавдугаар сард баталж, долдугаар сарын 3-наас мөрдөж буй. Тус хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг Ёс зүйн хороо биелүүлэх ёстой. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар эл хорооны орон тооны бус гишүүнээр Ш.Батсүх, Ч.Эрдэнэчимэг, М.Цэрэнбат нарыг томиллоо. Тус албан тушаалд зургаан хүн нэрээ дэвшүүлснээс Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийнхнээс олонхын санал авсан нь тэд аж. 
2023-10-25