Аравдугаар тойрог: “Солонгорч” мэдэх Сүхбаатар, Чингэлтэй
Хууль бус болон ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдсон улс төрчдийг УИХ-д сонгочхоод бид шударга ёс нэхэж чадахгүй. Мөнгө тарааж, санал худалдаж авахыг санаархагчдаас бидний төлөө сэтгэл, зүтгэл гаргахыг шаардах боломжгүй. Тэдэнд угаас ийм хүсэл, чадвар үгүй. Тиймээс хүн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож, ирэх дөрвөн жилд өргүй, түгжрэлгүй, утаагүй, үг хэлж, хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж үлдэх, эдийн засгийн эрх чөлөөтэй амьдрах сонголт хийх хариуцлагатай цаг ирээд байна. Мэдээллийг сайтар нягталж, тунгаан бодсоны эцэст л зөв сонголт хийж чадна. Түүхэнд анх удаа 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгох уг сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даагч 1338 хүн өрсөлдөж буй юм. “Өнөөдөр” сонин УИХ-ын сонгуулийн 13 тойрогт нэр дэвшигчдээс танилцуулж байна.
2024-06-26
Арванхоёрдугаар тойрог: Этгээд, сонирхолтой нэр дэвшигчидтэй Хан-Уул дүүрэг
МАН-аас энд УИХ-ын гишүүнээ илгээсэнгүй. Харин дүүргийн Засаг дарга, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Алдаржавхлан, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, УИХ-ын даргын ажлын албаны зөвлөх Л.Нинжжамц нарыг нэр дэвшүүлээд байна. Л.Нинжжамц философич, эрх зүйч мэргэжилтэй ч хэвлэл мэдээллийн салбартай амьдралаа холбосон нэгэн. Тэрбээр “Дөрөв дэх засаглал”, “Ы бямба гараг” зэрэг сониныг эрхлэн гаргаж, өдөр тутмын “Өглөөний сонин”-ы эрхлэгч, 2017-2020 онд МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан билээ
2024-06-25
Есдүгээртойрог: Харьцангуй нам жим хэсэг
Сонгуулийн есдүгээр тойрог болох Баянгол дүүргээс УИХ-д гурван гишүүн сонгоно. 16 нам, хоёр эвсэл болон бие даагч нийт 50 нэр дэвшигч тэнд өрсөлдөж байна. МАН, АН, ИЗНН, Шинэ нэгдсэн эвсэл, Эх орон, Бүгд найрамдах, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч, Иргэний хөдөлгөөний, ХҮН, Ард түмний хүч, Эрх чөлөөний эвсэл, Иргэдийн оролцооны нэгдэл намынхан тус бүр гурван хүн сойжээ.
2024-06-25
Хэн ялах вэ
УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өндөрлөх дөхөж байна. Нам, эвсэл, бие даагчид боломжийн хэрээр өрсөлдөцгөөж, бусдаас ялгарч онцгойрон сонгогчдын анхаарлыг татахыг хичээж буй. Ард түмэн МАН, АН хоёрыг сонгохгүй гэж хатуу шийдсэн нь өнөөгийн нөхцөл байдлаас тодорхой харагдаж байна. Тэд эрэл хийж байгаа. АН, МАН-аас бусад буюу сонгуульд өрсөлдөхөөр саналаа өгсөн хоёр эвсэл, 19 нам дотор олигтой юм байна уу гэж харж байна. Тэгвэл 2024 оны ээлжит сонгуулийн өмнө ард түмэндээ хэн нь хэн бэ гэдгийг ялгахад нь багахан ч атугай нэмэр болъё.
2024-06-25
Гадаадад бүртгүүлсэн сонгогчдын 73.2 хувь нь саналаа өгчээ
УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор гадаадад бүртгүүлсэн 13 095 сонгогчоос 9579 нь буюу 73.2 хувь нь саналаа өгчээ. Хилийн чанадад байгаа иргэдийнхээ саналыг авах ажлыг зохион байгуулах Төв комиссынхон үүнийг өндөр үзүүлэлт хэмээн дүгнэж байна. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаадад байгаа иргэдийн санал хураалтад оролцсон хувь 73 хувьд хүрсэн ч бүртгүүлсэн сонгогч нь одоогийнхоос цөөн буюу 7500 байв. Энэ удаа дөрвөн өдрийн турш санал хураалт явуулж, цахимаар бүртгэсэн зэрэг нь үүнд нөлөөлсөн хэмээн үзэж буй аж. Монголчууд олноор амьдардаг улсуудын нэг БНСУ-д 2057 сонгогч бүртгүүлснээс 69 хувь нь оролцжээ. Ер нь цөөн монгол хүнтэй ихэнх оронд бүртгүүлсэн бүх сонгогч нь саналаа өгсөн байна. 20-39 насныхны оролцоо өндөр байж.
2024-06-25
“Хар машин”-ыг орон даяар шалган туршлаа
УИХ-ын ээлжит сонгуульд ашиглах “хар машин” гэгддэг автоматжуулсан хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 21 аймаг, есөн дүүргийн 2198 хэсгийн санал авах байранд өчигдөр нэгэн зэрэг шалган туршлаа. Санал авах байранд ашиглах камерын болон ирцийн мэдээ дамжуулах систем, санал тоолох төхөөрөмж түүний иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг хэсгийн хороодод гэмтэлгүй хүргэж, дүнг саадгүй дамжуулж байгаа, эсэхийг үүгээр шалгав. Эл “шалгалт”-ыг улс төрийн нам, эвсэл болон иргэд, ажиглагчдын төлөөлөл хянаж, хэвлэл мэдээллийн байгууллага нээлттэй сурвалжилсан юм.
2024-06-25
Наймдугаар тойрог: Шинэ салхи үлээх үү
МАН-аас энд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Ж.Чинбүрэн болон дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг нэр дэвшүүлсэн юм. Эдгээрээс олон нийтэд төдийлөн танил биш гишүүн нь Э.Бат-Амгалан. Тэрбээр Баянзүрх дүүргийн, дараа нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байгаад 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Тэгвэл дүүргийн Засаг даргын хувьд Н.Баярмөнхөд давуу тал байж мэднэ. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд дүүрэгтээ ажил хийсэн бол шүү дээ. Намынхаа буруу булхайг нээлттэй шүүмжилж чаддаг, шударга гэж харагддаг учраас олон нийтэд нэр хүнд гайгүй нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр. Тэрбээр эрх баригч намаас илгээсэн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байх болно.
2024-06-25
Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны зургадугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн өнөөдөр Узбекистаны “Куксарой” Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
2024-06-24
Гадаадад амьдардаг иргэдийн ирц 50 хувиас давжээ
Хилийн чанадад ажиллаж, амьдардаг13 095 иргэн төрийн сонгуульдаа оролцож, санал өгөхөөр бүртгүүлсэн билээ. Нийт 34 улсад Монголын дипломат төлөөлөгчийн 47 газар байрлаж буй юм. Иргэд энэ сарын 20-ноос эхлэн тухайн бүс нутгийнхаа 07.00 цагаас 23-ны 22.00 цаг хүртэл саналаа өгч байгаа. Санал авах үйл явц цагийн зөрүүнээс шалтгаалаад хамгийн сүүлд өнөөдөр АНУ-ын Сан-Франциско хотод 13.00 цагт дуусах аж. БНСУ-д хамгийн олон буюу 2983, АНУ-д 1862, Японд 1441, Австралид 1282 хүн бүртгүүлсэн юм. Мөн Египет, Кувейт улсад хамгийн цөөн буюу тус бүр 12 сонгогч санал өгөхөөр бүртгүүлжээ.
2024-06-24
Санал тоолох төхөөрөмжийг нээлттэйгээр шалгав
СЕХ-ноос сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах ажлыг өнгөрсөн баасан гарагт улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллага, сэтгүүлч, олон нийтэд нээлттэйгээр зохион байгууллаа. СЕХ-ны Мэдээллийн технологийн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон ажлын хэсгийнхэн сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгосноор хэсгийн хороодод хүргүүлдэг юм.
2024-06-24