Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцах 169 гишүүнийг томиллоо

Автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцах 169 гишүүнийг томиллоо
2024-08-16

Орон нутгийн сонгууль тойрсон сунгаа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуульд оролцох нам, эвслүүд энэ сарын 27-ноос ирэх сарын 2-ны хооронд нэр дэвшигчдээ тодруулах юм. Засгийн газарт хамтарсан МАН, АН, ХҮН намынхан уг сонгуульд тус тусдаа оролцохоо мэдэгдсэн. Монголын хоёр том намд нэр дэвшигч олдохгүй байхын зовлон үгүй. ХҮН намынхан ч боловсон хүчний гайгүй нөөцтэй, УИХ-ын сонгуулиар бүрэн ирцээр буюу 126 хүн сойсон билээ. Харин гуравдагч хүчний бусад намын хувьд энэ нь үргэлж тугамдсан асуудал байсаар ирсэн.
2024-08-16

Албан татварыг хэсэгчлэн төлөхийг зөвшөөрөв

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд 50 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станц барих төсөлд зориулан “Райд Монголиа” ХХК-ийн импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжид ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг дөрвөн жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө. Уг дулааны станцын барилга угсралтын ажлыг эхлүүлсэн юм байна. Мөн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт орших Хужиртын нүүрсний уурхайгаас хэрэглээгээ хангахаар тооцож, жилд 285.9 сая кВт цахилгаан эрчим хүч, 373 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн түгээх хүчин чадалтай байхаар техник, эдийн засгийн үндэслэлд нь тусгажээ
2024-08-15

Словени Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж, 08 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Хүндэт зочноор оролцоно.
2024-08-14

Импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжид ногдуулах албан татварыг хэсэгчлэн төлүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 337 дугаар тогтоолоор батлагдсан “Татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх журам”-ын дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдах 50 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын төсөлд зориулан “Райд Монголиа” ХХК-ийн импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжид ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг дөрвөн жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Засгийн газраас зөвшөөрлөө.
2024-08-14

2024-2025 онд нийт 66.4 мянган айлын орон сууцны нийлүүлэлт үүснэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 14-ний өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2024-08-14

Хүүхэд хамгааллын төсвийн зардлыг ил тод болгох үүрэг өгөв

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзжээ. Хүүхэд хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах, хүүхдийг болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах чиглэлд салбар бүрд дундын уялдааг ханган ажиллахыг сайд Л.Энх-Амгалан дээрх зөвлөлийнхөнд үүрэг болжээ. Түүнчлэн салбар бүр хүүхэд хамгааллын нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг нэн даруй эхлүүлэх ёстойг онцолсон байна
2024-08-14

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш эхэлнэ

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрийн Пүрэв гарагийн 10.00 цагаас эхлэх юм.
2024-08-14

Монгол Улсад энэ удаа албан ёсны айлчлал хийх боломжгүй болсонд харамсаж буйгаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай Японы талын хүсэлтийн дагуу утсаар ярилцав.
2024-08-14

“Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтэд аудит хийнэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ийнхүү мэдэгджээ. Ерөнхийлөгчийн санаачлан орон даяар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаа учраас аудит хийлгэж, шалгуулах юм байна. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен өчигдөр салбарын сайдыг хүлээн авч уулзсан аж
2024-08-14

Киргиз улстай хамтран Инновацын эко системийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Артыкбаевыг өнөөдөр (2024.08.13) хүлээн авч уулзлаа.
2024-08-13

ОХУ-д суралцах Монголын оюутнуудын квотыг тогтооно

Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав.
2024-08-13

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа

Элчин сайд Атул Малхари Готсурве Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь баяр хүргээд
2024-08-13

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов бараалхав

“Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын
2024-08-13

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 15 нам, нэг эвсэл оролцохоо илэрхийлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдийн хүсэлтийг авах хуулийн хугацаа энэ сарын 12-ноор дуусав. Орон нутгийн сонгуульд оролцох, эсэх тухай хүсэлтийг аймаг, дүүрэг тус бүрээр хүлээж авсан байна. 
2024-08-13

Хамтарсан Засгийн газрын гэрээнд намын дарга нар гарын үсэг зурлаа

УИХ-ын сонгуулийн үр дүнгээр олонхын суудлыг авсан хэдий ч МАН-ынхан 43 төлөөлөлтэй болсон АН, найман гишүүнтэй ХҮН намтай хамтарч Засгийн газраа байгуулсан билээ. Хамтарсан эл Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд өчигдөр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр, ХҮН-ын дарга, Шадар сайд Т.Доржханд нар гарын үсэг зурав. 
2024-08-13

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав.
2024-08-12