Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар автоматжуулсан систем ашиглахтай холбоотой асуудлыг СЕХ-ны өчигдрийн хуралдаанаар хэлэлцжээ. Улмаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дэргэд автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах мэдээллийн технологийн 39 багийн 169 гишүүнийг томилов.
Эл сонгуулиар автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан үйл ажиллагаа явуулах, техник, хэрэгслийн хэвийн байдлыг хариуцан хангах үүрэг бүхий мэдээллийн технологийн даамлын орон тооны дээд хязгаарыг 330 сум, есөн дүүргийн 2227 хэсэгт 2658 байхаар баталсан байна. Мэдээллийн технологийн даамлууд Мэдээллийн технологийн төв, багийн технологийн нэгдсэн удирдлага дор ажиллана.
СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс дээрх багийн ахлагч нарт энэ сарын 22, 23-нд танхимын, 25-ны өдрөөс багийн гишүүд, даамлуудад орон нутагт дадлага болон цахим сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.