Гадаадын иргэд E-mongolia-гаар үйлчлүүлж эхэллээ
Албаны болон хувийн зорилгоор Монголд оршин сууж байгаа гадаадын иргэд, жуулчид F-Register ашиглан E-Mongolia-гаар өнөөдрөөс үйлчлүүлж эхэллээ. F-Register гэдэг нь Монголд амьдран суугаа болон аялан жуулчилж буй иргэд улсынхаа код, төрсөн огноо, хүйс зэргээс бүрдсэн бүртгэлийн дугаар юм.
2023-11-02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнам улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр Ханой хотноо хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүн болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ханой хотын “Ной Бай” олон улсын нисэх онгоцны буудалд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ле Кхань Хай, Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам тэргүүтэй хүмүүс угтан авав.
2023-11-02
Вьетнамаас жилд 30 мянган тонн цагаан будаа импортолно
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгүен Хонг Диен нар "Цагаан будааны худалдааны тогтвортой байдлын тухай" харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
2023-11-02
Ардчилсан намын сонгуулийн стратеги
Эрх баригчид эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарч байгаа тухай сайхан мэдээ дуулгасан ч үнэндээ бодит амьдрал дээр иргэд өрнөөс өрний хооронд амь зогоож буй нь нууц биш. Тиймээс өр бол тэдний ирэх сонгуулийн гол сэдэв байх нь. Иргэдийн саналыг асууж, бодит нөхцөл байдалтай танилцсанаар тус намынхан “Өргүй Монгол” гэдэг сонгуулийн стратеги боловсруулж буй юм байна.
2023-11-01
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Гэр бүлийн харилцааг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Ингэхдээ хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримталжээ.
2023-11-01
Д.Амарбаясгалан: Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн үйл ажиллагааг сайжруулахаар БЭТ дахин томиллоо
Мэдээллийн эхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн талаар, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлан, өвлийн аялал жуулчлал, ирээдүйн өв сантай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар, шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар зэрэг 25 асуудал хэлэлцсэнийг онцоллоо.
2023-11-01
УИХ дахь эмэгтэй гишүүд Европын Парламентын гишүүдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн нар өчигдөр (2023.10.31) Европын Парламентын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөсөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид хууль тогтоох байгууллагууд хоорондын олон талт хамтын ажиллагаа илүү өргөжин хөгжих ахиц дэвшил дагуулж буйг онцлон тэмдэглэв.
2023-11-01
Монгол, Вьетнамын харилцаа 1954 оноос эхлэлтэй
Монгол, Вьетнам улсуудын хооронд 1954 оны арваннэгдүгээр сарын 17-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоожээ. Монгол улсаас анхны Элчин сайд Баянбаатарын Очирбат томилогдож Вьетнамын удирдагч Хо Шиминд Итгэмжлэх жуух бичгээ барьж байсан түүхтэй.
2023-11-01
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Вьетнамыг зорилоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Айлчлал 2023 оны арваннэгдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд болох юм. Энэхүү айлчлалыг Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж байна.
2023-11-01
АН: Баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барина
Мөн гишүүн Б.Пүрэвдорж “Хувь, хэмжээг нь багасгаж байж иргэд татвараа бүрэн төлнө, далд орлого ил болно. Г.Занданшатар даргын санаачилгаар, 100 мянган хүний гарын үсэгт тулгуурлан боловсруулах гэж байгаа төслийг миний өргөн барьсан төсөлтэй хамт хэлэлцэх нь зүйтэй” гэв. Тэрбээр НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төсөл өргөн бариад буй. Түүнчлэн гишүүн Ц.Туваан орон нутгийн иргэдээс түлш тасарсан гэх мэдээлэл ирүүлж байгааг дурдаад, үүнд Засгийн газар анхаарал хандуулахыг шаардлаа. Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл Баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж буйг дуулгав.
2023-10-31