Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Б.Мижид: Бид цаг үрж суух шаардлага алга, таръя гэж хэлсэн

Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.
2023-12-19

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр Б.Ган-Очирыг сонгожээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны IX чуулган болж, ерөнхийлөгчөө тодрууллаа.  Ерөнхийлөгчийн кандитад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Б.Батзаяа, ҮБХ-ны нарийн бичгийн дарга М.Амгаланбаатар, ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир нар нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд лмаар Б.Ган-Очир тэргүүлж ерөнхийлөгчөөр сонгогджээ.
2023-12-19

 Үндэсний аюулгүй байдлаар бамбай хийсэн хуудуутай шийдвэрүүд

Уншигчид санаж буй бол эрх баригчид өөрт нь хэмжээлшгүй их эрх дарх олгосон “Ковид”-ын хуулийн үйлчлэх хугацааг хууль, журам зөрчин хэдэнтээ сунгахдаа үндэсний аюулгүй байдалтай холбоотой “ноцтой” асуудлууд ярьж, иргэд, олон нийтийг айдаст автуулж байв. Дараа нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал иргэд, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан Цахим орчинд хүний эрх хамгаалах хуулийн хэрэгцээ шаардлагыг тайлбарлахдаа өсвөр насны хүүхдүүд нийгмийн сүлжээнд хүчирхийлэлд ихээр өртөж буйгаас үүдэн үндэсний аюулгүй байдлын асуудал сөхөгдөж байна гэдэг үндэслэл дэвшүүлсэн. 
2023-12-19

“Иргэд юу хүсэж байгааг сэтгүүлчид төр, засагт уламжлах ёстой” 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ойд зориулсан “Хүний эрх ба сэтгүүл зүй” уулзалт, хэлэлцүүлгийг НҮБ, Хэвлэлийн хүрээлэн, ТВ9 телевизээс өчигдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн үндэсний комиссоос дэмжиж оролцсон аж. Оролцогчид хүний эрхийг хангах, хамгаалах үйлсэд сэтгүүлчдийн үүрэг оролцоо, тэдний хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөнд тулгамдаж буй асуудлын хүрээнд санал солилцов. Тодруулбал, “Үл ялгаварлан гадуурхах зарчим ба сэтгүүл зүйн практик”, “Хүний эрх ба сэтгүүл зүйн зарчим”, “Цахим орчин дахь иргэдийн дуу хоолой ба мэргэжлийн сэтгүүл зүй” сэдвээр хэлэлцсэн юм. НҮБын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра сэтгүүлчид өөрсдөө манлайлаад ийм хэлэлцүүлэг зохион байгуулсныг сайшаав. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Сэтгүүл зүй дарга нарын амнаас гарах үгийг бусдад дамжуулах ажил биш.
2023-12-19

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой 6 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
2023-12-19

Л.Одончимэд: Үндсэн хууль баталсан, анхны Ерөнхийлөгч сонгосон тэр чуулган монголын ард түмний нүдийг нээсэн

Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна. 
2023-12-18

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат 240 саяын орлоготой, 978 саяын МАЛТАЙ, 709 саяын ОРОН СУУЦТАЙ

Төрөөс төрсөн баячуудын нэг гэгддэг Б.Мөнхбат НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон улмаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар тав дахь жилдээ ажиллаж буй. Тэгвэл тун удахгүй энэ оны сүүлчээр Нийслэлийн ЗДТГ-ын Газрын даргын албан тушаалаа өгөх сурагтай.
2023-12-18

Д.Тогтохсүрэн: УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн байдлаар явуулахыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр хуралдаж, МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн байдлаар явуулахыг дэмжсэн тогтоолыг хэлэлцэж дэмжлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
2023-12-18

Далайчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хариуцлагыг өндөржүүлнэ

УИХ-ын чуулганы 2023 оны арванхоёр дугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон баталлаа.
2023-12-18

Б.Батцэцэг: ОХУ-ын тал эрчим хүч, шатахууны асуудлыг нааштайгаар шийдвэрлэж ажиллахаа илэрхийлсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй арванхоёр сарын 14-ний өдөр утсаар ярьсан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Засгийн газрын тэргүүн нарын ярилцлага болон Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар тодрууллаа.  
2023-12-18

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулганы өнөөдөр (2023.12.15)-ийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулснаар хуралдаан эхэллээ. Чуулганы энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувийн саналаар эцэслэн баталлаа.
2023-12-15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй цаг үеийн асуудлаар утсаар ярьжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 2023 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр утсаар ярив.
2023-12-15

С.Бямбацогт: Дорнод-Сүхбаатар аймгийг дамнуулсан авто замыг байгуулж, БНХАУ, ОХУ-тай холбохоор төлөвлөж байна

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
2023-12-14

Д.Ганбат: Би бидон, шанага тараасны хүчинд Баянхонгор аймагт хорт хавдрын өвчлөл хамгийн бага байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.
2023-12-14

“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хаалтын үйл ажиллагаа боллоо

Уг төслийн хүрээнд төрийн үйлчилгээ, бэлчээрийн менежментийг сайжруулахад орон нутгийн удирдлагуудыг бодлогоор дэмжих, иргэдийн шийдвэр гаргах түвшинд оролцох боломжийг нэмэгдүүлэх
2023-12-14

"Хуулийн төсөл бүрт хүний эрхийн суурь зарчмын үүднээс үнэлгээ хийдэг болох зорилго тавьж байгаа"

“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хаалтын үйл ажиллагаа боллоо
2023-12-14

Горилогчид ажлаа өгч эхлэв үү

Улсын их хурлын 2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүн сонгоно. Ингэхдээ 78-ыг нь тойргоор, 48-ыг нь жагсаалтаар сонгоно. Тэдний аль аль нь сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа хүлээлгэж өгсөн байх ёстой. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.4-т зааснаар Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн эхний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:
2023-12-14

 УИХ-д 30, орон нутагт 20 хувийн квот үйлчилнэ 

Парламентаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог 126 болгон, сонгуулийн холимог тогтолцоог баталгаажуулсан. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд 2024 онд нэр дэвшигчдийн 30, 2028 онд 40 хувь нь эмэгтэйчүүд байх заалт оруулж батлаад байна. Намын жагсаалтаар 48 гишүүн сонгохдоо хүйсээр сөөлжүүлж байрлуулна. Энэ бүх өөрчлөлтийн үр дүнд ирэх оны сонгуулиар эмэгтэйчүүдийн төлөөлөл багадаа 20 хувьд хүрч өсөх тооцоолол бий. Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж, удирдах албан тушаалд нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас багагүй байхаар тусгаад буй. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд энэ талаар “Эдгээр эрх зүйн шинэчлэл нь шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангахад том ахиц болно” гэсэн юм. 
2023-12-14