УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ходоодны хорт хавдраар манай улс дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Би 7-8 жилийн өмнө аймгийнхаа одонтой ээжүүдэд бидон, хуванцар шанага тарааж байсан. Одоо Баянхонгор аймагт хорт хавдрын өвчлөл улсад хамгийн бага байна. иймэрхүү үр дүнтэй ажлуудаа эрэмбэлж хиймээр байна.