Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны IX чуулган болж, ерөнхийлөгчөө тодрууллаа. Ерөнхийлөгчийн кандитад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Б.Батзаяа, ҮБХ-ны нарийн бичгийн дарга М.Амгаланбаатар, ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир нар нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд лмаар Б.Ган-Очир тэргүүлж ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Буянаагийн Ган-Очирын намтар
Төрсөн огноо, төрсөн газар:
Өвөрхангай аймаг, Арвайхээр хот
Боловсрол:
Эрх зүйч, Хууль зүйн ухааны доктор
Ажлын туршлага:
- Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
- МУИС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхим багш,
- Монголын эдийн засгийн форум ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,
- Ардчилсан намын Нарийн бичгийн дарга,
- Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга
Сонгуульт ажил:
- Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн,
- Ардчилсан Залуучуудын Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн,
- Нийслэлийн Ардчилсан намын хорооны гишүүн,
- Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дэд дарга,
- Сүхбаатар дүүргийн намын хорооны гишүүн