Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг төрийн одон, медалиар шагнав
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын зарим ажилтныг төрийн одон, медалиар шагналаа.
2023-12-28
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 2-оор нэмэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
2023-12-28
МАН хамгаалж, АН давшилж, гуравдагч хүчнүүд ажиглана
Авлигатай тэмцэхийн тулд “5Ш” ажиллагаа хэрэгжүүлэн, ялын бодлогыг чангатгах зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-аас баталлаа. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, түүхэнд анх удаа парламентын гишүүдийн тоог нэмэн, 126 болгов. Сонгуулийн холимог тогтолцоог баталгаажуулж, нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан. Эдгээр нь зайлшгүй хийх ёстой, олон нийтэд хүртээмжтэй шийдвэр байв. Харин нөгөө талаар аливаа шийдвэр гаргахдаа МАН-ынхан массад таалагдах зорилгоо мартсангүй. Ирэх оны улсын төсвийг сонгуульд зориулан баталсан нь нууц биш. Төрийн албан хаагчдын цалинг бүс нутгийн байршлаас хамааран нэмэх, тэтгэвэр, тэтгэмжийг өсгөх шийдвэрт иргэдийн олонх нь дуртай байгаа.
2023-12-28
Маргаашнаас АНЭУ руу визгүй зорчино
Монгол Улсын иргэд 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс Арабын Нэгдсэн Эмират Улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой боллоо.
2023-12-27
Нэгдүгээр сарын 12-ноос Мальдив руу визагүй зорчино
Дели хотноо 2023 оны наймдугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан "Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр болно.
2023-12-27
"Ерөнхий боловсролын сургуулиудын заалны бетон шалыг халж, волейболын стандартад нийцсэн шалтай болгох шаардлагатай"
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан Монгол Улсын сайд, Олимп, биеийн тамир спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-эрдэнэ, Олимп, биеийн тамир спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга, Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нартай уулзаж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
2023-12-27