Дели хотноо 2023 оны наймдугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан "Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр болно.
Иймд манай улсын иргэд 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс Бүгд Найрамдах Мальдив Улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрх үүсэх юм байна. Тус улс нь Шри Ланкагийн баруун өмнө талд Энэтхэгийн далайд 26 шүрэн арал, 1,200 арлаас тогтдог бөгөөд тэдгээрийн 200 орчимд нь хүн амьдардаг. Халуун, чийглэг уур амьсгалтай.
Далайн түвшнээс дээших дундаж өндөр нь 2.4м тул дэлхийн дулаарлаас шалтгаалж далайн түвшин дээшлэх, мөн шүрэн арлын шүрнүүд хөгширч буйтай холбогдож, живэх аюулд нэрвэгдээд буй.