Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Ингэснээр УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургадугаар сарын 28-ны лхагва гарагт явуулахаар боллоо. Сонгуулийн санал хураалт явуулах өдөр бүх нийтээрээ амрах хуулийн зохицуулалттай юм.