Шинэ жилийн баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд бүх л байгууллагынхан ажлаа дүгнэж, ирэх оны зорилгоо тодорхойлж буй. Улс төрийн хүрээнийхэн ирэх оны зорилтдоо илүү ач холбогдол өгч, бэлтгэж байна. МАН-ынхан найман жил үнэмлэхүй олонхоор засагласан байр сууриа алдахгүйг хичээж байгаа бол АН-ынхан энэ хугацаанд унасан нэр хүндээ сэргээж, бутарч, талцсан намаа нэгтгэхэд санаа тавьжээ. Сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа АН, ХҮН намынхан ирэх сонгуулиар төлөөллөө нэмэхийг хүсэж буй бол МАН хадгалахыг зорино. Хөндлөнгөөс чимээгүйхэн ажиглаж суугаа гуравдагч хүчний намууд ч бас парламентад төлөөлөлтэй болох, бүлэг байгуулах хэтийн бодолтой яваа. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд тэд юу хийв. Улс төрийн намуудын хувьд 2023 он ямархуу жил болж өнгөрөв.
Энэ оны эхээр тэд Л.Гантөмөрийг даргаараа сонгож, нэг дээвэр дороо нэгдсэн юм. Талцал, маргаанаа ил тод илэрхийлдэг гэдэг “имижтэй” АН-ын нэг хэсэг нь сонгогдсон цагаас нь түүнийг огцруулахаар оролдсон ч үр дүнд хүрсэнгүй. Учир нь олонх нь талцах биш, нэгдэх цаг гэдгийг ухамсарласан аж. Юутай ч Л.Гантөмөрийн удирдлага дор бүх шатны дотоод сонгуулиа амжилттай зохион байгуулж, эзэнтэй болгож чадав. Хэтэрхий зөөлөн, удаан гэх мэтээр шүүмжлүүлж буй ч энэ нь магад түүний давуу тал байж мэднэ.
МАССАД ТААЛАГДАХ ШИЙДВЭРҮҮД
Ажил хийе, улс орноо өөд татъя, өөрчилье гэвэл эрх баригч, тэр тусмаа 62 гишүүнтэй намд бүх л боломж байх нь мэдээж. Авлигатай тэмцэх, бугшсан хулгайг илчлэхээр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. Энэ онд тэдний хийсэн ажлыг нийтэд өгөөжтэй, өөрсдөд нь ээлтэй гээд хоёр ангилж болохоор байгаа юм.
Авлигатай тэмцэхийн тулд “5Ш” ажиллагаа хэрэгжүүлэн, ялын бодлогыг чангатгах зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-аас баталлаа. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, түүхэнд анх удаа парламентын гишүүдийн тоог нэмэн, 126 болгов. Сонгуулийн холимог тогтолцоог баталгаажуулж, нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан. Эдгээр нь зайлшгүй хийх ёстой, олон нийтэд хүртээмжтэй шийдвэр байв. Харин нөгөө талаар аливаа шийдвэр гаргахдаа МАН-ынхан массад таалагдах зорилгоо мартсангүй. Ирэх оны улсын төсвийг сонгуульд зориулан баталсан нь нууц биш. Төрийн албан хаагчдын цалинг бүс нутгийн байршлаас хамааран нэмэх, тэтгэвэр, тэтгэмжийг өсгөх шийдвэрт иргэдийн олонх нь дуртай байгаа.
Гэвч энэ нь инфляцыг өсгөж, эдийн засагт дарамт болох эрсдэлийг дагуулж буй. Мөн Хөгжлийн банкнаас эрх мэдлээ ашиглан зээл авсан албан тушаалтнуудыг илчилж, хуулийн байгууллагынхан шалгаж эхэлснээр эргэн төлөлт нь нэмэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоон хяналт тавьсны дүнд манай улс 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарсан хэмээн энэ долоо хоногт Засгийн газраас зарлалаа. Хоёр байгууллагад нүүрлэсэн хулгайг илчлэхэд л зургаан бондын 13.3 их наяд төгрөгийн өрийг төлчихдөг юм байна гэсэн ойлголтыг эндээс авч болох нь Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсныг УИХ хэлэлцэж байна. Тус компанийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн болон ирээдүйд мэндлэх хүүхдүүдэд хувьцаа эзэмшүүлэхээр төсөлд тусгасан. Иргэдийн эзэмших хувь өссөнөөр нэг хүнд 1300 орчим хувьцаа ногдох бөгөөд өмнөх жилүүдийн ногдол ашгийг ч нөхөж өгөхөөр амлаж байна. Хувьцаагаа Засгийн газарт зарсан иргэд нэрлэсэн үнээр нь буцаан худалдан авч, 66 хувийг эзэмшигч талд хүүтэйгээр ашиглуулж болно гэжээ.
Энэ бүх ажлыг өмнөх жилүүдэд биш, “хадгалж байгаад” сонгуулийн өмнө шийдэж буй нь олон нийтэд таалагдах, улмаар санал авах зорилготой гэж хардахад хүргэж байна.
АН СЭХЭЭНЭЭС ГАРАВ
Тус намынхан 2016, 2020 оны сонгуульд дараалан ялагдсаныхаа дараа хоёр хуваагдан талцаж, улмаар нэр хүнд нь унан сэхээнд орсон байв. Энэ оны эхээр тэд Л.Гантөмөрийг даргаараа сонгож, нэг дээвэр дороо нэгдсэн юм. Талцал, маргаанаа ил тод илэрхийлдэг гэдэг “имижтэй” АН-ын нэг хэсэг нь сонгогдсон цагаас нь түүнийг огцруулахаар оролдсон ч үр дүнд хүрсэнгүй. Учир нь олонх нь талцах биш, нэгдэх цаг гэдгийг ухамсарласан аж. Юутай ч Л.Гантөмөрийн удирдлага дор бүх шатны дотоод сонгуулиа амжилттай зохион байгуулж, эзэнтэй болгож чадав. Хэтэрхий зөөлөн, удаан гэх мэтээр шүүмжлүүлж буй ч энэ нь магад түүний давуу тал байж мэднэ. Олон толгойтой, эрх ашгийн зөрчилтэй фракцуудаа базаж, төвийг сахихад тэрбээр багагүй хичээл зүтгэл гаргаж буй биз.
Эдүгээ АН-д МоАХ, “Нэг ардчилал”, “Шонхор” фракц голлож, Х.Баттулгын “ялалт” давамгайлж эхэлсэн. 15 дэд даргын 50 хувь, нийслэлийн АН, хамгийн сүүлд Ардчилсан залуучуудын холбооны тэргүүний албан тушаал МоАХ фракцад очлоо гэсэн мэдээлэл гарч буй. Хөшигний ард олон тохиролцоо, зөвшилцөл хийж, зөөлөн нь хатуугаа гэсэн зарчмаар ажиллаж байж АН-ыг сэхээнээс нь гаргаад байна. Эмх цэгцтэй, удирдлагатай болоод ирмэгц гишүүдийнх нь урам зориг ч сэргэж, дуу орж эхэлжээ. Нийслэлийн АН-ынхан сөрөг хүчний үүргээ ухамсарлаж, эрх баригчдыг шахаж, шаарддаг болсон. Тэд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөөс хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулах гарын үсэг цуглуулж, хурлаараа хэлэлцүүлэхээр ажиллаж буй юм билээ. УИХ дахь бүлгийн гишүүдийнх нь дуу хоолой ч эрчимжиж байна. Ирэх сонгуульд амжилт гаргахын тулд энэ намынханд нэгдэж ажиллахаас өөр сонголт үгүй, талцаж суух цаг хугацааны боломж ч байхгүй юм.
АН-ынхан “үлбийж”, улс төрд сөрөг хүчингүй өнгөрүүлсэн өнгөрсөн долоон жилийн горыг монголчууд хангалттай амсаж байна. Тиймээс энэ намынхан сэхээнээс гарч, хурдан хөл дээрээ босох нь улс оронд хэрэгтэй. МАН-тай тулж, хүчтэй сөрөг хүчин болж ажиллах чансаатай хүчин тэднээс өөр алга. АН-ын дарга Л.Гантөмөр шинэ бодлого, стратегитай, брэнд нам болон эргэж ирнэ, ирэх сонгуульд ялна хэмээн мэдэгдсэн. Олонх болдоггүй юм гэхэд хүчтэй сөрөг хүчин байх боломж тэдэнд бий. Тэд сонгуульд баримталж орох тактик, үзэл санаагаа удахгүй танилцуулахаар төлөвлөжээ.
ГУРАВДАГЧ ХҮЧНИЙХНИЙ ГОРЬДЛОГО
Парламентад ганцхан гишүүнтэй ч ХҮН намынхан багаараа сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж эхэлсэн. Сонгууль дөхмөгц тэдний дуу хоолой илүү тодорч, дараагийн парламентад бүлэг байгуулах хэмжээний үр дүнд зорьж буй. Сонгуулийн холимог тогтолцоо энэ намынханд бүлэг биш гэхэд одоогийн суудлаа нэмэх боломжийг олгох биз ээ. ИЗНН-ынхан ч тэдэнтэй ижил амбицтай байна. 2020 оныхоос бусад бүх парламентад төлөөлөлтэй байсан цорын ганц гуравдагч хүчин болох тус намынхан өнгөрсөн есдүгээр сард их хурлаа хийж, даргаараа Б.Батбаатарыг батламжилсан билээ. Бусад гуравдагч хүчний хувьд харьцангуй нам жим байна.
Нийт сонгогчийн дөрвөн хувийн санал авсан нөхцөлд парламентад төлөөлөлтэй болох боломжтой. Зөв хамтрагчаа олж, нэгдэж ажиллаж чадвал парламентад төлөөлөлтэй намууд нэмэгдэх боломжтой. Улмаар сөрөг хүчний тоо нэмэгдэж, илүү хяналттай парламент бүрдэх юм.
Юутай ч МАН одоогийн суудлаа хадгалж үлдэхийн тулд “гоё” амлалт өгч, иргэдэд таалагдах шийдвэр гаргах замаар хамгаалалтын тактик хэрэглэж байна. Харин АН тэдний алдаатай бодлогыг шүүмжлэх, давших аргаар үзэж буй юм. Гуравдагч хүчнийхэн парламентад суудалтай нам болох боломж, сиймхийг ажиглаж сууна.