Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо хуралдаж “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Эдийн засгийн байнгын хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төсөл хэлэлцэх юм.
Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх тайланг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.