Сангийн сайд Б.Жавхлан “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай шинэ хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэхүү хуулийн шинэчлэлтэй холбогдуулж, бэлтгэл ажил хангуулж, 11 журам батлах юм. Үүнээс ЭЗХЯ-наас 9 журам батлуулсан бол СЯ-наас үлдсэн 2-ыг нь Засгийн газрын хуралдаанаар батлууллаа. Дээрх хуулийн шинэчлэлийн хүрээнд том зах зээл, гарч ирж байна. Мөн Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээр 500сая ам.долларын евро бонд, 200 сая ам.долларын самурай бондыг төлсөн. Ингэснээр Хөгжлийн банк хөгжлийн шинэ шатанд гарч байна. Тус банкийг Экзим банк шиг хөгжүүлэхээр танилцуулга хийлээ.Үүнтэй холбоотой хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар боллоо” гэлээ.