Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “2001 онд бүсчилсэн хөгжлийг тодорхойлсон бичиг баримтыг баталснаас хойш 22 жил болжээ. Энэ хугацаанд хийгдсэн ажил үгүй. Тиймээс бүх түвшинд хийсэн судалгаа, онолыг харьцуулж үзээд, Монгол Улсыг бүсчилсэн хөгжлөөр хөгжүүлэх асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Хүний нөөц, мөнгөний нөөц хязгаарлагдмал ийм нөхцөлд эх орноо хөгжүүлэхэд чиглэсэн шийдвэр гарлаа. Тухайлбал, нийт хүн амын 47 хувь нь нийслэлд амьдарч байна. Худалдаа үйлчилгээний салбарын 80 хувь, ДНБ-ий 63 хувь нь зөвхөн Улаанбаатарт бий. Нэг газарт төвлөрсөн байдал утаа, түгжрэл, агаар, хөрсний бохирдол үүсгэж байна. Тиймээс бүсчилсэн хөгжлийг дэмжиж байна” гэлээ.