Улаан модон сандал, ширээг хүлээлгэн өгөв
Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийн манай улсад хийсэн албан ёсны айлчлал өчигдөр өндөрлөв. Тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны зорилт, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Ингэхдээ худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, онцгой байдлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд технологи дамжуулах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургах чиглэлээр хамтран ажиллах, үр, тарьц суулгалтын нөөц бүрдүүлэх, ойн хөнөөлт шавжтай тэмцэх, Монгол орны тодорхой бүс нутагт ойг нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлэх тухай ярилцсан юм
2024-03-18
Хархорин хотын төлөвлөлтөд Шведын туршлагыг нэвтрүүлнэ
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Швед Улсын Дэд бүтэц, орон нутгийн хөгжлийн сайд Андреас Карлссонтой гуравдугаар сарын 12-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр хот болон Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийг шийдвэрлэхэд шведийн туршлага, технологийг ашиглах, шведийн компани, төр, хувийн хэвшлийн түншлэлүүдийг татах, хамтран ажиллах талаар санал солилцжээ.
2024-03-18
Балбад хавсран суух итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Ерөнхийлөгч Рам Чандра Поудэл-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
2024-03-16
БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд Монголд айлчилна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам Монгол Улсад ирэх дөрөвдүгээр сард айлчилна. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзлаа.
2024-03-15
Монгол-Беларус улсууд эдийн засгийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийг Гадаад харилцааны яаманд угтан авч, албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ үеэр хоёр талын хамтын ажиллагааны зорилт, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, тэр дундаа худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, онцгой байдал, хүмүүнлэг, аялал жуулалч зэрэг олон салбарт өргөжүүлэхээр тохиролцжээ.
2024-03-15
Авлигатай тэмцэх чиглэлээр 290 арга хэмжээ хэрэгжүүлэх нь
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн баталснаар авлигын эсрэг тэмцэлд ахиц гарна гэж үзжээ. Улмаар Засгийн газрын хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигладаг зохисгүй үйлдлийг зогсоох, авлигатай үр дүнтэй тэмцэж, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд урт, дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж
2024-03-14
Зудын улмаас малгүй болсон өрхийг малжуулна
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүссэн эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцэв. Зудын гамшигт нэрвэгдсэний улмаас малчид банкны зээлээ төлөх чадваргүй болоод буй. Тиймээс Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамд малчдын зээлийн үндсэн төлбөрийг шаардлагатай хугацаагаар хойшлуулах, эсвэл ангиллынх нь чанарыг бууруулахгүй байх зохицуулалт оруулж, мөрдүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөсөн байна.
2024-03-14
Цэргүүдтэй хүнлэг бусаар харьцахыг хориглосон зохицуулалт оруулжээ
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос өнгөрсөн 2021, 2022 онд манай улсад хүний эрх, эрх чөлөөний байдал ямар байсан талаарх 21, 22 дугаар илтгэл боловсруулснаа холбогдох саналын хамт УИХ-д өргөн барьсан. Үүнийг УИХ-аар хэлэлцээд гаргасан тогтоолын хэрэгжилтэд тус комиссынхон дүн шинжилгээ хийжээ. Мөн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар Хууль зүйн байнгын хороотой хамтарсан хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлаг болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.
2024-03-14
Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр 2028 он хүртэл үргэлжилнэ
онгол Улс, ОХУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын хэсгийн XIII хуралдааныг ОХУ-ын Санкт-Петербург хотноо гуравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг хуралдааныг Монголын талаас Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Оросын талаас ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов нар тэргүүлжээ.
2024-03-12
Суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэв
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, боловсролын салбартай холбоотой багц шийдвэр гаргав. Тухайлбал, Дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зээл, тэтгэлэг олгох, эргүүлэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журмыг шинэчиллээ. Журамд элсэлтийн ерөнхий шалгалтаар сум, хороо бүрээс шалгарсан болон олон улсын олимпиадад медальт байр эзэлсэн суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгохоор тусгажээ. Мөн Засгийн газрын тэтгэлгийг дараах чиглэлээр олгохоор болов
2024-03-07