Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Ерөнхийлөгч Рам Чандра Поудэл-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Балба Улсын Ерөнхийлөгч Р.Ч.Поудэл Элчин сайд Д.Ганболдыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Элчин сайд Д.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Р.Ч.Поудэл Элчин сайдад үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв.
Элчин сайд Д.Ганболд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих ёслолын төгсгөлд Балба Улсын Ерөнхийлөгчийн ордны Хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээж, гарын үсэг зурлаа.