Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Баялгийн сангийн тухай хууль болон шинэ дагуул хотыг төлөвлөж байгуулах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын тогтоол зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцэж байна.
Өнөөдрийн хуралдаанаар,
- Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл,
- Шинэ Хархорум хот, Шинэ Зуунмод хотыг төлөвлөж байгуулах ажлын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ,
- Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөл,
- "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын тогтоолын төсөл,
- Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- "Иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай" Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 30 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.