Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн баталснаар авлигын эсрэг тэмцэлд ахиц гарна гэж үзжээ. Улмаар Засгийн газрын хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигладаг зохисгүй үйлдлийг зогсоох, авлигатай үр дүнтэй тэмцэж, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд урт, дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж.
Дээрх төсөлд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан 11 зорилго, 48 зорилтыг хангах чиглэлээр 2023-2030 онд 290 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгажээ. Ингэснээр нийтийн албаны авлигын түвшний олон улсын үнэлгээ жил бүр буурч, улсын төсөв тэлж, төрийн байгууллага, төрд итгэх иргэдийн итгэлийн түвшин нэмэгдэн, орлого нь өсөж, авлигыг үл тэвчих соёл, шүгэл үлээх тогтолцоо бэхэжнэ гэж тооцсон байна.