Хотын сайд Ж.Сүхбаатар биеэ өмөөрөв
тэрбээр иргэдийн шүүмжлэлд хариу болгон өөрийнгөө өмөөрч цахим хуудаснаа "Түгжрэлд маш олон хүчин зүйлс нөлөөлж буй. Зүй ёсоор хүлээн зөвшөөрч орхих асуудлууд ч бий. Хэн ч буяны ажлыг буруутгахгүй нь ойлгомжтой. Шарил хадгалах газраа буруу байршилд байлгаж байгаа тухай асуудал…Эмнэлэг, буяны газруудтай хамтарч ажиллан зан үйлийн ёслолыг хотын төвөөс өөр илүү зохистой байршилд шилжүүлэх тухайд өгсөн хариулт…Заавал мушгин гуйвуулж байж “таашаал” авах нь зарим хүний сэтгэл ханамж юм даа…" хэмээв.
2022-09-21
Хавхаар тарвага агнаад, махыг нь идсэн хүн энджээ
Мөст суманд хавхаар тарвага агнаад, махыг нь идсэн хүн үжил хэлбэрээр өвчлөөд нас барсан. 40 гаруй тооны нэгдүгээр хавьтал бүртгэгдсэн. Эдгээр хавьтлын нэг Улаанбаатар хотод орж ирсэн байгаа. Тухайн хүний маршрутыг шуурхай тогтоон, хавьтал болсон хүмүүсийг нь тогтоон, ариутгал хийж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд оруулаад байна
2022-09-20
Монголчууд ирэх сарын 1-нээс БНСУ-руу 15 хоног визгүй зорчино
Монгол Улсын иргэд БНСУ-д 15 хүртэл хоног визгүй зорчих шийдвэр энэ оны аравдугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг улсын бүлэг жуулчдыг Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болсон юм. Уг шийдвэр нь энэ оны аравдугаар сарын 1-нээс ирэх жилийн тавдугаар сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр байх юм.
2022-09-20