Саванд хий хурах хэд хэдэн шалтгаан байдаг.
• Эмэгтэйчүүд доороосоо даарснаас, бөгсөн биеэрээ хүйтэн юман дээр суух, чийгтэй газар хэвтэх, нуруу ууцаараа салхи жавар авах, ялангуяа охид бүсгүйчүүд богино өмд их өмсдөг болсноос доороосоо даарах зэрэг орно. Хүнтэй гадаа юм ярихдаа хүйтэн цементэн дээр сууж байгаа харагддаг.
• Идээ, ундааны байдал-Амтлаг юм их идэх, хүйтэн зүйл их идэх зэргээс үүсэж болно.
• Унаж бэртэх, хэвлийн хүчтэй цохилт зэргээс болж сав гэмтэх
• Төрсний дараа хий суух боломжтой. Учир нь төрсний дараа цусыг тогтоохын тулд саван дээр хүйтэн жин тавьдаг. Үүнээс болж үүсэх боломжтой. Мөн төрсний дараа гам сайн бариагүйгээс болдог. Чих, толгойгоо боохоос гадна бөгсөн биеэрээ огт даарч болохгүй.
• Сарын тэмдэг ирж байгаа үед эмэгтэй хүн гам хэрэгтэй байдаг юм. Энэ үед хүйтэн усанд орох, даарч хөрж болохгүй
Ямар шинж тэмдэг гарах вэ гэхээр
• Савнаас хий гарах- Явж алхахад хий гарах, босож суухад хий гарах, секс хийх үед хий гардаг.
• Савны хийтэй эмэгтэйчүүд сав давсгаар хөрдөг шинж тэмдгүүд байдаг. Саваар дүүрээд байдаг. Нэг ёсондоо давсаг хийгээр дүүрээд байгаа юм шиг байна гэж ярьдаг.
• Сарын тэмдэг ирэхдээ цус нь хар бараан өнгөтэй ирдэг. Мөн гарч байгаа цус нь хийн бөмбөлөгтэй байдаг.
• Сарын тэмдгийн ирэлтийн хугацаа хойшлогдох, эсвэл биений юм ирэхээ больдог.
• Цагаан юм гарахдаа хийн бөмбөлөгтэй гадагшилдаг
• Саваар үе үе хатгана. Эдгээр шинж тэмдгүүд гарвал савны хийтэй болсон байна гэж үзнэ.
Савандаа хийтэй эмэгтэйчүүдэд амархан уурлах, ядрах, стресстэх зэрэг сөрөг шинж тэмдгүүд илэрдэг. Хий хуралдана гэдэг нь савны болон эмэгтэйчүүдийн бөөр давсагны өвчний эх үүсвэр болдог.
Эмчилгээ
• Савны хийг эмчлүүлэхгүй удвал бусад эрхтэнд нөлөөлж эхэлдэг. Бөөрний хий, зүрхний хий гэх мэт…
Эмэгтэй хүний хамгийн гол эрхтэн бол сав юм. Савнаас шалтгаалж олон өвчин үүсдэг. Тиймээс бүсгүйчүүд минь саваа мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж эрүүл байлгах нь чухал шүү.
Савны хийг арилгаж болдог бөгөөд Европын анагаах ухаанд савны үрэвсэл гэж оношлон эмчилдэг бол Төвд анагаах ухаанаар зүү, төөнүүр тавьж эдгээдэг. Учир нь саванд хүйтэн үүссэн учир хийтэй болдог бөгөөд хүйтнийг халуунаар эдгээдэг учиртай юм.
Мөн хийгээ бариа заслаар гаргуулах хэрэгтэй. Цэгэн бариа заслаар уг хийг гаргадаг. Хэр удаан бариулах нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалдаг юм. Савандаа хийтэй байх нь гоо сайхан талаасаа ч үзэмжгүй. Учир нь гэдэс цүндийж харагддаг.