Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан ахлах дэслэгч С.Батзолбоо авлига бусдаас авилга авсан нь баримтаар тогтоогдож хуулийн хариуцлага хүлээжээ. Хэргийн талаар сөхвөл: Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст Г гэх эмэгтэй хятадын иргэнд зодуулсан талаар гомдол гаргасан байна. Тухайн хэргийн хэрэг бүртгэгч С.Батзолбоо нь дээрх иргэнийг хохироосон хэрэгт холбогдсон хятад улсын иргэнтэй үгсэн хуйвалдаж хэргийг нуун дарагдуулахын тулд сая төгрөгийн авилгал авсан нь цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтын хүрээнд хийсэн шалгалтаар тогтоогджээ. Гомдол гаргасан иргэн Г нь энэ талаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст мэдэгдэн өргөдөл гаргаж тухайн этгээд гэм буруутай нь тогтоогдсон тул хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэн эрүүгийн анхан шатны шүүхээс С.Батзолбоод торгууль оногдуулж, ажлаас нь бүрэн түтгэлзүүлжээ.