Цемент шохой компанийн нягтлан бодогч Д.Наранчимэг шүүхэд баярласан сэтгэгдлээ манайд ирүүлжээ.
"Би 1987 онд Санхүү,эдийн засгийн техникумыг төгссөн. Сургуулиа төгсөөд Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны томилолтоор тухайн үеийн олон мянган залуучуудын нэгэн адил Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтьн нэг Хөтөлийн "Цемент Шохой” комбинатад хуваарилагдаж байлаа. Энэ үйлдвэртээ данс хөтлөгчөөс эхлэн,Ерөнхий нягтлан бодогч хүртэл албан тушаалд тасралтгүй 26 жил ажилласан билээ. Энэ хугацаанд Хөтөлд ханьтай болж, үр хүүхэдтэй төрүүлэн ажил, амьдрал маань ч тогтсон. Миний амьдрал Хөтөлтэй салшгүй холбоотой гэж боддог.
Шүүхээр асуудлаа шийдүүлсэн маань 2013 оноос эхтэй. АТГ-аас 2013 оны наймдугаар сард Хөтөлийн "Цемент шохой” ХК-нд бүрэн бүрэлдэхүүнээр шалгалт орсон. Улмаар хэрэг үүсгэж, эрүүгийн хэрэг нь Сэлэнгэ аймгийн Прокурорын байгууллагад шилжсэн. Надаас гадна хэд хэдэн хүн шалгагдаж Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2, 269 дүгээр зүйлийн 269.1 гэх зүйл ангиудаар буруутгагдан 2 жил 4 cap гэмт хэрэгтэн болж хохирсон.
Би буруугуй учраас ардчилсан нийгмийн үед Монголын төр, Шүүх үнэн мөнийг тогтоож өгнө гэдэгт итгэлтэй байж,Шүүгчдийн мэргэн шийдвэр намайг, биднийг аварна гэж найдаж байлаа.
Хоёр жил гаран шалгагдан явсны эцэст намайг Сэлэнгэ аймгийн Анхан шатны шүүхийн Шүүгч Б.Эрдэнэхишиг 2015 оны 08-р сарын 17-ны өдрийн 93 шийдвэрээр цагаатгасан.Мөн Сэлэнгэ аймгийн Анхан шатны шүүхийн Шүүгч Б.Нацагдорж 2015 оны 12-р сарын 08-ны өдрийн 93-А шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасанд миний бие болон бид нар маш их баярласан.
Би хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацааныхаа нөхөн төлбөр, хохирлоо нэхэмжилж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын шүүхэд хандсан. Тус шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Г.Сарантуяа, Г.Дэлгэрсайхан нар 2016 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 228 дугаар шийдвэрээр нөхөн төлөхөөр шийдвэрлэж өгсөн нь нэр төр, эдийн засгийн хувьд миний амьдралын алдагдсан боломжийг нөхөн олгосон "Шүүгчдийнхээ шударга шийдвэр”-т дахин маш их баярлаж байна.
Монгол Улсын шүүх биднийг төрийн үйлдвэрийн ажлыг шударгаар хийж байсныг цагаатган, хохирсон хугацааны нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэж өгсөн нь миний нуруун дээрээс маш том ачааг авч, сэтгэлийн дарамт хөнгөрөөд байна. Би шүүхийн үнэн зөв шийдвэрт маш их баярлаж байна. Энэ дашрамдөмгөөлөгч нартаа баярлаж байгаагаа дурьдахгүй байж болохгүй юм.
Би "Төр төмөр нүүрээ үзүүлж шалгах зүйлээ ч шалгадаг, шүүх үнэн худлыг ялгаж тогтоон цагаатгаж чаддаг, үүнээс учруулсан хохирлыг ч нөхөн олгодог юм байна” гэдгийг мэдэж авсан.