2016 оны жилийн эцсийн мал тэжээвэр амьтадын улсын тооллого Дундгоь аймгийн Өндөршил сумын хэмжээнд зохион байгуулагдлаа.
2016 оны жилийн эцсээр малчин өрх 231,мал бүхий өрх 100 нийт 331 малтай өрхийн 138244 толгой мал энэ удаагийн тооллогоор тоологдсон байна. Үүнээс тэмээ 2054, адуу 7927, үхэр 2394, хонь 72915 , ямаа 52954 тоологджээ.Өмнөх жилийн тооллоготой харьцуулбал талчин өрхийн тоо 19-өөр тал бүхйи өрхийн тоо 8-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
1000 ба түүнээс дээш толгой мал тоолуулсан 35 малчин өрх байгаа бөгөөд 2000 ба түүнээс дээш мал тоолуулсан малчин өрх 2 байна.
Малчдын насны байдлыг авч үзвэл 231 өрхийн 420 малчин мал маллаж амьдарч байгаагаас 15-34 насны малчин 147 , 35-59 насны малчин 238 , 60 ба түүнээс дээш насны 35 малчин мал ахуйн чиглэлийн ажил эрхэлж байна.
Хамгийн чухал үзүүлэлт нь Өндөршил сумын хэмжээнд 1993 оноос хойш өсөлт зогсоод байсан тэмээн сүргийн тоо толгой 2000 хүрч тоологдсонд нутгийн иргэд баяртай байна.
Өндөршил сумын газар нутгийн бэлчээрийн 30 хувь нь тэмээнд зохицсон байдаг тул энэ нутгийнхан эрт үеэс тэмээгээ түлхүү өсгөж үржүүлж байсан түүхтэй ажээ.
2015 оны жилийн эцсийн тооллогоор малчин өрх 212, мал бүхий өрх 92 байсан бөгөөд нийт 304 өрхийн 137507 толгой мал тоологдсон бөгөөд үүнээс 1963 тэмээ, 8014 адуу, 2421 үхэр ,70897 хонь, 54212 ямаа тоологдож байжээ.