Авъяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч, уртын дуучин М.Дүгэрсүрэнг Монголын баг сумдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү хүлээн авч уулзаж, холбооны дээд шагнал “Монгол Улсын Манлай” хоёрдугаар зэргийн одонгоор шагналаа. Энэхүү шагналыг үндэсний уламжлалаа түгээн дэлгэрүүлж, ёс заншилаа дээдлэн, баялаг бүтээж, яваа манлайлагч нарт олгодог уламжлалтай аж.