Хэнтий аймгийн зазгсчдын холбоо хулгайн анчидтай хатуу тэмцэж хариуцлага хүлээлгэх болсон талаар сонордуулга гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сонордуулга.
За нөхөдөд зайлшгүй дуулгаж анхааруулах асуудал байна аа. Өнгөрсөн өвөл хавраар усны түвшин бага, дэлхийн дулаарал гэх мэт бусад шалтгаануудын улмаас аймаг орчмын ичээ заарцаг газартаа Хэрлэн голын минь загас жараахай тохой яамкаараа их хэмжээгээр том жижэггүй агааргүй болж бүтэж үхэцгээсний улмаас энэ зун намраар мэр сэр Сомноос өөр загасгүй болж Пескарь хүртэл ховордсоныг анзаарсан биз ээ. Ийнхүү байгалийн гамшигт эрсдэлийн үед сувдаг шунахай, хулгайн анчин нөхдүүд нэр бүрий газар ТОР тавиад эхэлжээ, Эх нутаг, ирээдүй хойчоо хайрладаггүй нөхөдүүдтэй хайр найргүй хатуу тэмцэцгээе ээ. Өнөөдөр манай зарим нөхөдтэй таарч тороо хураалган шатаалгасан таван нөхөр болон цаашид тор сэрээ хэрэглэн ашиг хонжоо олно гэж бодож буй нөхөд онцгой анхаараарай. Цаашид хориотой арга хэрэглэж, хомроголон хядсан хэнийг ч болов хуулийн хариуцлага хүлээлгэж хатуу тэмцэнэ гэдэг ээ илэрхийлье ээ. Загасчидад аа уриалхад зөвийг эрхэмлэж, бурууд нүд хурц дуугүй өнгөрөлгүй шаардлага тавьж бусармаг явдал буруу зүйлсийн мэдээ мэдээлэлийг групп дээрээ тавьж хамтаар нэгдэн тэмцэж,Төрсөн нутаг, Хатан ижий, ан амьтан, загас жараахайгаа хайрлаж зөв зохистой хэрэглээг төлөвшүүлцгээе ээ.
Хүндэтгэсэн: Хэнтий аймгийн загасчдын холбоо гэжээ.