БНСУ -д ажиллаж амьдарч сурч буй залуусын санаачлагаар Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй иргэдэд зориулсан " Ногоон гэр" цэцэрлэгт хүлэмж барьж өгөх аян эхлүүллээ. 2016 оны 11-р сарын 12 нд БНСУ -д ажиллаж сурч буй Ковер дуучдын нэгдсэн тоглолтоор энэхүү аяны хөрөнгө босгох үйл ажиллагаа эхэлж байна. Энэхүү аян нь Нэг хүн биш олон хүнд зориулагдсанаараа онцлог юм. БНСУ -д суралцаж ажиллаж буй залуучууд МУ-даа сайн сайхан , нийгмийн сайн дурын хандив ихээр хийдэг ч энэ удаагийн аян бол олон хүмүүст олон жил хүрэх үйл ажиллагаа гэдгээрээ онцлогтой. Аяны гол зорилго Хавдар судлалын үндэсний төвийн дээврийн хэсэгт жижиг талбайд ногоон хүлэмж бүхий амралтын өрөө хийх юм. Энэ нь жилийн 4 улиралд гарч салхилж суух зориулттай эко орчин болох юм. ХСҮТ-д жилд дундажаар 7176 стационараар буюу хэвтэж эичлүүлж байдаг байна. Дундажаар нэг өвчтөн 10 хоног гэхэд нэлээдгүй хугацааг хэвтэн өнгөрүүлж байгаа. Сүүлийн үед эмчилгээний гол чухал үзүүлэлт бол өвчтөний сэтгэл зүй гэдгийг шинжлэх ухаан батлаж байгаа юм. Иймээс бидний үйл ажиллагаа олон мянган иргэдийг сэтгэл санаа , эрүүл мэндийн хувьд сайн сайхан байлгах Эко амралтын өрөөг бий болгох зорилготой. Энэхүү тоглолтоос олсон ашигаар ХСҮТ-ийн дээвэрт хүлэмж барилга барих шавийг тавих зорилготой байгаа. Ингэснээр барилгийн ажлыг эхлүүлж цаашдын аяныг БНСУ дахь Монголчууд гэлтгүй МУ-д байгаа аж ахуй нэгж, албан байгууллага, залуучуудыг уриалж хамтрахыг хүсэж байна гэж аяныг зохион байгуулагчид мэдээллээ.
Энэхүү аяныг санаачлагч залуустай доорхи хаягаар холбогдох боломжтой.
Донггук их сургуулийн Эмзүйн магистрант Л.Нандинчимэг холбогдох утас 010-5153-2939 имэйл nanuu0222@gmail.com Facebook: Лхагважав Нандинчимэг
Монгол талаас эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Бат гэрэлт үйлс" ТББ хамтран оролцох юм байна. Тус байгууллагын үүсгэн байгуулагч эрүүл мэндийн сэтгүүлч Ундрах " Ногоон гэр" төслийг монголдоо хариуцан ажиллах юм. Гэрэлт ирээдүй өөд хамтдаа... Уриатайгаар тус төсөлд нэгдэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллага , хувь хүмүүсийг урьж байна. Ногоон гэр төсөлтэй холбогдохыг хүсвэл 99106580 дугаараар холбогдох боломжтой.
Мөн энэхүү санаачлагыг сэтгүүлч Анхаа болон түүний хүрээлэлийн найзууд БНСУ –д амьдарч буй Ковер дуучид Эрдэнэтуяа овогтой Нарангэрэл Өлзийхутаг овогтой Уянга, Сугар овогтой Зулбадрах нарын уран бүтээлчид болон БНСУ-д сэтгүүл зүйн мэдээ мэдээлэлийн Вольф студийн захирал сэтгүүлч Ижилболд зэрэг олон залуучууд дэмжин хамтран ажиллаж эхлээд байна..