МУ-ын Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг Буянбат ТББ-ын зүгээс тодорхойлж өгсөн орон гэргүй, ядуу, хөгжлийн бэрхшээлтэй 6 хүнд ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газар нь 5 ханатай, иж бүрэн тавилгатай Монгол гэр хүлээлгэж өглөө. Гэр хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд ТИКА-гийн УХЗГ-ын дарга Вейсэл Чифтжи, дэд дарга Өмэр Гүндогду, БНТУ-ын ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга Ибрахим Шаахин, Нийгмийн асуудал хариуцсан зохицуулагч Халил Токул, Буянбат ТББ-ын захирал Б.Түнэрэв, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хэвлэл мэдээллийнхэн байлцав. Уг ёслолын ажиллагааны үеэр ТИКА-гийн УХЗГ-ын дарга Вейсэл Чифтжи, ТИКА-гийн энэ жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн Дархан уул аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын анги болон сэргээн заслын төв байгуулах, Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 29-р тусгай сургуулийн урлагийн заалны засвар тохижилтын төслүүдийн талаар дурьдаад энэ удаагийн төсөл нь нийгмийн анхааралыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандуулах зорилготой гэж ярьлаа.Буянбат ТББ-ын захирал Б.Түнэрэв, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон гэрний асуудлыг шийдэж өгсөнд ТИКА болон Туркийн ард түмэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлсэн юм.