Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгээс “Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан 2016.11.14-нд “Нүд ба чихрийн шижин” уриан дор үйлчлүүлэгчид, чихрийн шижинтэй иргэдийг хамруулсан өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Өдөрлөгөөр чихрийн шижин, түүний хүндрэл, өөрийн хяналт, хөлийн арчилгаа, нүдний хүндрэл, бөөрний хүндрэл, гэрийн асаргаа, холголт цооролт, шижингийн үеийн хоол эмчилгээ зэрэг сэдвүүдээр сургалт, мэдээлэл тавигдана. Мөн иргэдийн артерийн даралт, биеийн жин, өндөр үзэж БЖИ тодорхойлж захын цусанд глюкоз, триглицерид, холестрин үзэж эрсдлийг үнэлэн зөвлөгөө, зөвлөмж өгнө.