Индонезийн Ява мөрний зүүн эрэгт орших Ямбон дүүрэгт байршилтай нэгэн айлаас 650 орчим агнаж, нууцалсан панголон олдсон байна. Цагдаа нар тус айлыг хөрш нарынх нь мэдүүлгээр нэгжиж, үр дүнд нь 55 настай индонез эрийг саатуулсан байна. Хууль бус ан агнуурын хэргээр баривчлагдсан этгээд улсын хуулиар тав хүртэлх жилээр шоронд хоригдох, ойролцоогоор 7500 орчим ам.долларын торгууль төлж магадгүй болоод буй. Цагдаагийн албаны хэвлэлийн төлөөлөгч Раден Прабово Арго Ювоногийн мэдээлснээр бол сэжигтэн этгээд агнасан амьтнаа пластик уутанд нуусан байжээ. Түүнчлэн сэжигтэн өөрийнх нь агнасан амьтан биш, найзынхаа хүсэлтээр гэртээ нууж байсан гэж мэдүүлжээ.
Панголин хэмээх энэ амьтан Ази болон Африк тивд амьдардаг. Арьс нь гадны дайралтаас хамгаалах гол хэрэгсэл, бат бөх хамгаалалт болдог тул эртнээс энэ амьтныг агнаж, арьсаар нь цэргүүдийн хувцас хийж байсан түүх бий.
Харин орчин үед хүмүүс махыг нь идэж, зарим эд зүйлийг нь эмний найрлаганд хэрэглэх зорилгоор энэ амьтныг агнах болсон юм.