Эвилен Мур охин ердөө 13 сартай ч хөл дээрээ зогсох чадваргүй. Түүнийг дөнгөж дөрвөн сартайд нь эмч нар нурууны ясны дөрөвдүгээр зэргийн хорт хавдартай гэж оношилсон байна. Эмч нарын энэ мэдээ Ким болон Брэд нарт тэнгэр нурах шиг хатуу сонсогдсон нь гарцаагүй.
Гэхдээ Мурынхан хайртай охиноо зүгээр хараад сууж чадсангүй. Тэд хүнд өвчинтэй хүчтэй тэмцэх хэрэгтэй гэдгээ эхнээсээ ойлгож, хөдөлгөөний эрх чөлөө олгох үүднээс бяцхан охиндоо таарсан тэргэнцэр хийж өгчээ. Энэ тэргэнцэрийн санааг охины ээж "Pinterest" сайтнаас олжээ. Тэрбээр энэ талаар "Үүнийг би нөхөртөө үзүүлээд яг ийм тэргэнцэр охиндоо хийвэл ямар вэ? гэж асуусан. Нөхөр маань зөвшөөрч, бид "Canadian Tyre" компаниас тусламж хүссэнээр охиноо чөлөөтэй хөдлөхөд нь туслах боломжтой болсон юм" гэж ярьжээ. Энэ өхөөрдөм тэргэнцэрийг хийхэд ойролцоогоор 100 орчим доллар болсон аж.
Үр дүнд нь Эвилен бусад охидоос дутахааргүй хөдөлгөөнтэй болсон байна. Анх тэргэнцэр дээр охиноо суулгаад хүмүүст үзүүлэхэд бүгд ихэд гайхаж, бас баяртайгаар хүлээн авсныг ээж нь дурсжээ.