Өнгөрсөн хүүхдийн баярын өдөр Ерөө голд гэр бүлийнхэнтэйгээ очсон Б.Батбилгүүн хүү гараа угаах гэж байгаад хөл алдан усанд унаж, хүүгээ аврахаар араас нь орсон эцэг Ү.Баатархүү нь ч живж эхэлсэн байна.
Сандарсан охид нь мөн л аврах санаатай ус руу орсон ч бүтэлтэй юм болсонгүй. Нэг гэр бүлийн дөрвөн хүн аюулд орон, туслаарай гэх дуунаар голын эрэгт амарч байсан нэгэн эр ус руу үсрэн орж хоёр хүүхдийг нь сугавчлан гаргаж ирчихээд дахин орж нөгөө хоёрыг нь аварчээ.
Ийнхүү гурван хүүхэд нэг том хүний амийг аварсан ачтан нь УИХ-ын гишүүн Ч.Улаан байсан аж. Тэр өдөр гишүүн Ерөө голд амарч явсан байна. Түүний аварсан хүүхдүүд 13, 16, 18 настай байжээ.
Т.Баярмаа