“Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах ажлыг 2010 оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 31-ний хооронд зохион байгуулсан.
Тиймээс одоо татвар хураах хугацаа дууссан учир хугацаандаа татвараа төлөөгүй тээврйн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, Нийслэлийн Засаг даргын 316 тоот захирамжийн дагуу зургадугаар сарын 02-15 дуустал татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг албадан төлүүлж эхлээд байна.
Харин өөрийн санаачлагаараа татвараа төлсөн тохиолдолд захиргааны арга хэмжээ авахгүй ба зөрчвөл хуульд 1500-8000 төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулна гэж заасан байдаг байна.
Дүүргүүдийн татвар төлөлт Нарны замд байрлах “Саруул төв”-д төвлөрч байрлаж байна. Мөн дүүргийнхээ татварын газарт татвараа төлөх боломжтой юм байна.