Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эмийн чанар аюулгүй байдалд хийсэн шалгалтаар 250 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага, 206 эмийн сан мөн аймаг Нийслэлийн эмнэлэгүүдийг хамруулжээ. Шалгалтын явцад жороор олгох эмийг жоргүй олгодог, эмнэлэгийн эмийн хангамж муу, өвчтөнөөр гаднаас эм авахуулдаг, эмнэлэгийн гаралтай хог хаягдлыг заагдсан журмын дагуу устгадаггүй, зориулалтын байр биш , дулаан гэрэлтүүлгийн талаас шаардлага хангахгүй, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй болон улсын бүртгэлийн загвараас өөр эмүүдийг худалдаалж байгаа зэрэг олон ноцтой зөрчлүүд илэрчээ.
Зөрчил гаргасан байгууллагуудад төлбөр ноогдуулж, нэг байгууллагын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон бол зургаан байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож, 13 байгууллагад хугацаатай шаардлагыг өгсөн байна.