Зарим нэг сайтад “Мон голын тагнуулын байгууллага дампуур лын ирмэгт тулж ирлээ” гэсэн нэр хаяггүй мэдээлэл гарав. Түүнд тагнуулынхан Баян- Өлгийгөөс гэмгүй нэгнийг баривчилж, Улаанбаатар руу авч явлаа хэмээн бичжээ.
Яагаад ийм шуугиан гарах болсон талаар бид холбогдох албаныхнаас сонирхлоо. Барагтай бол үйл ажиллагааныхаа талаар мэдээлээд байдаггүй тагнуулынхан энэ удаад асуудлаас булзсангүй, өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Баян-Өлгий аймгийн төвд тусгай ажиллагаа явуулсан гэдгээ нуусангүй.
Тэд бас вэб сайтад гарсан мэдээллийг авсан бөгөөд тэнд өгүүлсэн зүйл бодит байдлаас огт өөр байна гэсэн юм. Бидний олсон мэдээгээр тус аймагт сүүлийн үед зарим нэг этгээдийн үндэсний үзэл хэтийдэж байгаа бөгөөд тэд Баян-Өлгийдөө цөөнх болдог (Баян-Өлгий аймгийн хүн амын 98 хувь нь казахууд байдаг) хүмүүсийг хавчин хяхах, гадуурхах зэрэг ёс бус үйлдэл гаргажээ. Тэдний нэг нь Глымхан гэгч аж. Бэлтгэл офицер энэ хүн аймгийн Тагнуулын газрын дарга Ю.Болдбаатарыг зодож, шүдийг нь хугалж, танхайрсан байна. Тэрбээр Баян- Өлгийд өөрийн гэсэн хүрээллийнхэнтэй, ах дүүс нь хил дамнан хууль бус наймаа хийдэг аж.
Тагнуулынхан Баян-Өлгийд зүгээр ч нэг тусгай ажиллагаа явуулаагүй бөгөөд түүнийг Шинжаан Уйгур руу гаргахаар бэлтгэж байхад нь саатуулжээ. Түүнчлэн хууль бус наймаа хийдэг, хил зөрчсөн, харь орны тусгай албадтай холбоотой байж магадгүй гэсэн хэд хэдэн үндэслэлээр баривчлан Улаанбаатарт авчирсан гэнэ. Глымхан хамаатнуудынхаа хууль бус наймааны талаар мэдүүлэг өгч эхлээд байгаа гэнэ.