Нийслэлийн Чингэлтэй дүүргийн зургадугаар хороо СУИС-ийн хажуугийн 31 дүгээр байрны өмнөх хогийн цэгт баллон дэлбэрлээ гэсэн дуудлага өнгөрсөн ням гаригийн 11.20 цагт иржээ. Энэ дагуу НОБГ-ын Шуурхай бүлэг 105-ын аврагчид хэргийн газарт очсон байна. Дэлбэрэлтийн улмаас 31 дүгээр байрны орцны жижүүр 39 настай Даваацэрэн нүүр, хоёр гарын сарвуу нь түлэгдсэн байсан гэнэ. Аврагчид түүнийг Түлэнхийн төвд хүргэж өгсөн бөгөөд бие нь гайгүй байгаа гэж тус төвийн эмч нар хэллээ. Бидний авсан мэдээллээр хог шатаж байсныг унтраах гэж байтал жижиг савтай үнэр дарагч, агааржуулагчийн сав тэсэрсэн байна.
Г.ОРЧЛОН