Монголбанкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг залилсан АНУ-ын иргэн Жорж Чайлмерс шүүхээс оргосон талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Хууль хяналтын байгууллагынхан түүнийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж эхэллээ.
Эрүүгийн цагдаагийн газрын Эрэн сурвалжлах хэлтэс, УМБГ-ын Эрэн сурвалжлах, хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд ажиллагаанд оролцож байна. Бидний авсан мэдээллээр сэжигтэн Ж.Чайлмерс нэлээд хэмжээний мөнгөөр батлан даалтад гарсан бөгөөд түүнийг дөрвөн хүн дааж авчээ. Гэвч батлан даагчид нь шүүгдэгчийн талаар ямар ч мэдээлэлгүй байгаа гэнэ.
Бидэнд олдсон мэдээллээр цагдаагийн ажилтнууд өчигдөр Буянт-Ухаагийн хил гаалийн шалган нэвтр үүлэх боомтын дүрс бичлэгийг шалгасан байна. Мөн орон нутаг дахь төмөр зам, автомашины шалган нэвтрүүлэх боомтоор ч гарсан байж болзошгүй гэж үзэн аймгийн цагдаагийн газар, хэлтсийнхнийг уг ажиллагаанд татан оролцуулж байгаа аж.
Г.Равжаа "Өнөөдөр" сонин