Хөвсгөл аймагт энэ сарын 3-нд гарсан онц ноцтой хэргийг цагдаагийн хан илрүүлсэн ч гэмт этгээдийн талаарх мэдээллийг ихэд нууцалж буй юм. Бидэнд олдсон мэдээллээр сэжигтнийг Н.Мөнх-Оргил гэдэг, 1982 онд Хөвсгөл аймагт төрсөн.
Тус аймгийн төвийн арван жилийн сургуулийг дүүргэжээ. Улмаар нэгэн дээд сургуульд суралцаж байсан ч төгсөөгүй гэнэ. Түүнийг УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд шалгахаар нийслэлд авчирсан бөгөөд өдгөө Ганцхудагийн цагдан хорих төвд саатуулж байгаа юм байна. Харин түүнд холбогдох хэргийг шалгаж байгаа тус хэлтсийн мөрдөн байцаагч, хошууч Д.Манлайбаяр Хөвс өл аймагт ажиллаж байгаа гэнэ.
Дээрх гэмт хэрэгтээ холбоотой шалгаж тодруулах зүйл Хөвсгөлд нэлээд байгаа бололтой. Н.Мөнх-Оргилд холбогдох хэргийг удахгүй УЕПГаас харьяалал тогтоож, Нийслэлийн прокурорын газрынхан хяналт тавих болсон талаар эх сурвалж өгүүлсэн юм. Хэдийгээр мөрдөн байцаалт явуулах байцаагч нь орон нутагт ажиллаж байгаа ч УМБГынхан ажиллагааг үргэлжлүүлж, сэжигтэний сэтгэцэд шинжилгээ хийсэн талаар цагдаагийн ажилтан өгүүллээ. Шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтээр сэжигтэн сэтгэц эрүүл, хэрэг хариуцах чадвартайг тогтоожээ.