“Алтан дорнод Монгол” компанийн захирал С.В.Паушок их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдон шалгуулж байхдаа хил давж зугтсанаас хойш нэлээд удаж байна.
Хэдийгээр тэрбээр мөрдөн байцаалтаас оргосон ч хууль хяналтын байгууллагынхныг “дарамталсан” захидал удаа дараа ирүүлжээ. Тухайлбал “Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэснээ хэрэгсэхгүй болго, битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөл” гэх мэтээр Нийслэлийн прокурорын газарт хандаж бичсэн захидалдаа дурдсан байна.
Тэрбээр саяхан ээлжит захидлаа тус газарт ирүүлжээ. Бидний авсан мэдээллээр тэрбээр уг захидалдаа “Мөрдөн байцаагч нар хууль бус ажиллагаа явуулж байна. Тэдний ажиллагааг шалга” гэж өгүүлсэн аж.