Монголын “Эмнести интернэшнл” хүний эрхийн байгууллагаас улс орнуудын хүний эрхийн нөхцөл байдалд судалгаа шинжилгээ хийж тайлан илтгэл гаргасан байна. Жил бүр гаргадаг уг тайланг олон нийтэд дэлгэх хурал өнөөдөр болно. Хуралд манай улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид, улстөрчид, төрийн болон төрийн бу байгууллагын төлөөлөл оролцох аж. Хурлын үеэр “Хүний эрхийн байдал дэлхий дахинд”, “Монгол дахь хүний эрхийн байдал Эмнести интернэшнлийн нүдээр” зэрэг илтгэл тавигдана.