Монгол Улсад нисэх хү чин байгуулагдсаны 85 жилийн ой өчиг дөр то хиов. Урт он цагийг туулсан том хамт олны бахархалт өдөр. Харам сал тай нь өглөө ажил эхэлснээс хойш “МИАТ-ынхан ажил хая лаа”, “МИАТын олон улсын нис лэг зогсов” гэх мэтийн таа гүй мэдээлэл хөвөрч эхлэв. Хэд хэдэн эх сурвалжаас авсан мэдээллээр МИАТ-ын Техникийн газрын инженер, техникийн ажилтнууд өчигдөр 06.45 цагт Сөүлийн чиглэлд нисэх хуваарьтай байсан “Боинг 737-800” онгоцыг нис лэгт гаргалгүйгээр саатуулсан. Үү нээс болоод өчигдрийн байд лаар Сөүлийн чиг лэлд нисэх гэж байсан 152 зор чигчийг “Чингис хаан” олон улс ын нисэх буудалд 11.00 цаг хүртэл хүлээлгэсний эцэст тийзнийх нь мөн гийг буцаан олгосон бөгөөд МИАТ компани хэдий хэмжээний ал дагдал хүлээсний тооцоог гаргаагүй байлаа. Эх сурвалжийн хэлснээр уржигдар буюу энэ сарын 24-ний орой МИАТ компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, “Эйрбас А310-300” онгоцонд техникийн засвар үйлчилгээ хийх явцдаа далавчийг нь гэмтээсэн Техникийн газрын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох шийдвэр гаргасныг инженер, техникийн ажилтнууд нь эсэргүүцэж, ийнхүү “ажил хаясан” бололтой. Тиймээс бид болсон үйл явдлын талаар сурвалжлав.
Фотог Г.Эрдэнэтуяа
МИАТ МЭДЭГДЭЛ ГАРГАВ
Энэ үйл явдалтай холбогдуулан МИАТ ХК мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “МИАТ ХК-ийн Техникийн газар нь А310-300 онгоцонд техникийн засвар үйлчилгээ хийж байх явцдаа технологийн ноцтой алдаа гаргаж, онгоцны далавчийг гэмтээсэнтэй холбогдуулан Засгийн газар, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам, Төрийн өмчийн хороо, МИАТ ХК-ийн ТУЗ-өөс Техникийн газрын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох шийдвэр гаргасан. Гэтэл Техникийн газрын зарим хүн уг шийдвэрийг албан ёсоор аваагүй атал эсэргүүцэж тавдугаар сарын 25-ны 06.45 цагт Сөүлийн чиглэлд нисэх хуваарьтай байсан Боинг 737-800 онгоцыг нислэгт гаргалгүйгээр саатууллаа. Өөрөөр хэлбэл Техникийн газрын инженер техникийн ажилтнууд онгоцыг “барьцаалж”, хууль бусаар нислэг саатуулж байна. Үүнтэй холбогдуулан ЗТБХБЯ, ТӨХ, ИНЕГ, МИАТ ХК-ийн удирдлагууд тодорхой шийдэлд хүрэхээр тэдэнтэй уулзсан боловч үр дүнд хүрээгүй тул өнөөдрөөс эхлэн Техникийн газрын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоож байна. Түүнчлэн МИАТ компанийн олон улсын нислэгүүд мөн саатахаас аргагүй байдалд хүрлээ” гэсэн байв.
Ё.ЭНХТӨР: ОЛОН УЛСЫН ДҮРМИЙН ДАГУУ НИСЛЭГИЙГ СААТУУЛСАН
Техникийн газар нь МИАТ-ын харьяа томоохон нэгж бөгөөд 140 гаруй ажилтантай, “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буусан агаарын бүх хөлгүүдэд үзлэг хийж, нислэг үйлдэх техникийн зөвшөөрөл олгодог тусгай эрхтэй мэргэжлийн байгууллага юм байна. Тэдний зөвшөөрөлгүйгээр гадна, дотнын ямар ч агаарын хөлөг нислэг үйлдэх эрхгүй гэх бөгөөд энэ бүхэн нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын хууль журмаар зохицуулагддаг гэсэн мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан хэргийн гол эзэн гэгдээд байгаа МИАТ компанийн Техникийн газрын дарга Ё.Энхтөртэй утсаар холбогдож дараах мэдээллийг авлаа.
-Танай Техникийн газрын ажилтнууд ажил хаяснаас МИАТ олон улсын нислэгээ зогсоолоо гэсэн мэдээлэл тараад байна. Яг юу болоод байгааг тайлбарлана уу?
-Агаарын хөлөг нислэгт гарах бүх үйл ажиллагаа Олон улсын агаарын тээврийн аюулгүй байдлын дүрмийн дагуу явагддаг. Бид Европын холбооны улсын иргэний нисэхийн байгууллагын хяналт дор, тэдний дүрэмд захирагдан үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл өчигдөр орой 20 цагийн үед манай компанийн ТУЗ намайг болон манай Чанарын инженерийг ажлаас нь халсан тухай шийдвэр гаргасныг мэдэгдсэн. Тиймээс нислэг үйлдэх техникийн зөвшөөрөл өгөх албан ёсны албан тушаалтан байхгүй болсон учраас өнөө өглөөний Сөүлийн онгоц нислэг үйлдэх боломжгүй болсон. Ер нь бол манай газрын үйл ажиллагаанд ганц Монгол Улсын хууль дүрмээс гадна Европын холбооны улсын иргэний нисэхийн байгууллагын дүрэм үйлчилдэг.
Манайхан шиг хэн нэг эрх мэдэлтний тушаалаар дуртай цагтаа хууль зөрчөөд шийдвэр гаргадаг байгууллага биш. Миний хувьд ажлаа хийх явцдаа хариуцлага алдаж, онгоцны далавчийг гэмтээснээ хүлээнэ. Харин бусад хүмүүс эрх мэдлээ ашиглан хууль зөрчиж байгаа хариуцлагаа хүлээх ёстой. Ийнхүү ярьж байх үед тэрбээр гэнэт чимээгүй болоход “Би нисэхийн цагдаагийн хэлтсийн хошууч Зоригтбаатар байна. Таныг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн яриа сонсогдоод явчихлаа. Энхтөр гуай ч яриагаа таслан “За, өрөөнд 2-3 цагдаа ороод ирлээ..” гэснээр утас тасрав. Үүнээс хойш цагийн дараа түүн рүү залгасан ч утас нь холбогдох боломжгүй байлаа. Харин 17 цагийн үед залгахад “Уучлаарай. Таны залгасан дугаарын орох ярианы эрх түр хаагдсан тул ...” хэмээх автомат хариу сонсогдлоо.
“ХОХИРЛЫГ МИАТ ХАРИУЦНА” ГЭВ
МИАТ ХК-д үүссэн будлианаас болж Бээжин, Сөүл чиглэлд нисэх олон зорчигч хохироход хүрээд байна. Тус компанийн онгоц долоо хоногийн даваа, мягмар гаригт Бээжин, Сөүлийн чиглэлд нислэг үйлдэх хуваарьтай, Харин МоскваБерлиний чиглэлд долоо хоногийн сүүлчээр нисдэг юм байна. Нислэг саатсанаас болж МИАТ ХК нэлээд хэмжээний алдагдал хүлээж болзошгүй байгаа юм. Бид өчигдөр 15.00 цагийн үед Монголбанкны урд байрлах МИАТ ХК-ийн тийз борлуулах төв болон “Эйрлинк”, “Эйрмаркет” зэрэг агентаар орж 25-26-ны нислэг саатсанаас болж ямар асуудал үүсэж байгааг сурвалжлав. Тэдгээр газруудаар хүний хөл хөдөлгөөн бага байв.
МИАТ ХК-ийн тасалбар борлуулах төвөөр ороход цөөн хүн ирэх сарын эхний болон энэ сарын 27-ноос хойш нисэх тасалбар худалдан авч байлаа. Тус төвийн даргатай уулзахад “Хууль бус ажил хаялтаас болж энэ сарын 25-26-ны Бээжин, Сөүлийн нислэг цуцлагдаж байгаа. Манай холбогдох албаны хүмүүс KAL болон Air China-тай харилцан тохиролцож, тус компаниудаас чартерын нислэгээр тасалбар худалдан авсан хүмүүсийг зорчуулахаар яриа хэлцэл хийж байгаа” гэв. “Эйрлинк” болон “Эйрмаркет”-ийнхан ч дээрхтэй адил хариу өгсөн юм. Харин МИАТ-ын нислэгээр дамжин өөр онгоцонд сууж зорчих хүмүүс ажлаа нэлээд алдаж байгаа аж. Түүнийгээ ч тийз борлуулах төв болон агентынханд илэрхийлж байгаа бөгөөд ажил хаялтаас үүдэн гарсан энэ мэт хохирлыг МИАТ хариуцах байх гэж тасалбар худалдан авсан зарим хүмүүс болон тийз борлуулах агентын зарим хүн өгүүлж байлаа.
МИАТ ХК-Д ҮҮССЭН БАЙДЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭНЭ
Ерөнхий сайд С.Батболд МИАТ ХК-ийн үйл ажиллагаатай холбогдон үүссэн нөхцөл байдалтай шуурхай танилцаад уг асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх шийдвэр гаргажээ. Засгийн газрын хуралдаанаар МИАТ ХК-д үүссэн нөхцөл байдлыг авч хэлэлцэн үйл ажиллагааг нь хэвийн болгож, нислэгүүдийг эхлүүлэх, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох, хохирлыг тогтоож олон нийтэд мэдээлэхийг Ерөнхий сайд холбогдох хүмүүст үүрэг болгосон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба мэдээллээ.
МИАТ-ЫНХНЫ АЖИЛ ХАЯЛТ ӨНӨӨДӨР 08.00 ЦАГААС ҮРГЭЛЖИЛНЭ
МИАТ ХК-ийн ажилтнууд ажил хаяж улмаар нисэх онгоцоо барьцаалжээ гэсэн мэдээлэл өчигдөр орой 18.00 цагийн үед ирсэн юм. Энэ дагуу бид Буянт-Ухаад очсон билээ. Мэдээллийн дагуу очиход МИАТ ХК-ийн Техникийн газрын ажилтнууд нисэх буудлын хамгаалалтын хашааны гадна талд цуглан, ажил хаялтаа үргэлжлүүлж байв. Тэдэнтэй уулзахад “Ийм мэдээлэл түгээд байгаа. Энд хүн, онгоц барьцаалсан ямар ч зүйл байхгүй. Бидэнд онгоцны түлхүүр зэрэг зүйл байдаггүй” гэлээ. Тэд өчигдөр 18.00 цагийн үед тарцгааж, өнөөдөр 08.00 цагаас эсэргүүцлээ үргэлжлүүлэхээр болжээ. Ажлаас халагдах өргөдлөө өгсөн 94 хүн тарахдаа “Бүгдээрээ нэг хүн шиг байж хийж буй тэмцлийнхээ үр дүнг үзнэ шүү. Удирдлага KAL, Airchina-гаас олон удаа онгоц авчирч зорчигчдоо хүргэхгүй нь ойлгомжтой” гэцгээж байх нь дуулдав. Тэднийг өргөдлөө өгсөнтэй нь холбогдуулаад МИАТ ХК-ийн удирдлагын зүгээс 94 хүний ашиглаж байсан гар утсыг нь хаалгажээ. Улмаар тэднийг Техникийн газар руугаа орохыг ч хориглож бүх өрөө тасалгааг нь лацадсан гэнэ. Улмаар цагдаа, тагнуулынхан шалгалт хийхээр очсон байсан юм.
Г.РАВЖАА, Д.ЭРДЭНЭ