НИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан тогтоолоор нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 31-нд тамхи худалдахгүй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дүүргүүдийн Засаг дарга нар, Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст энэхүү тогтоолыг хэрэгжүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдсэн байна. 2002 онд Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон төрийн бус зарим байгууллага, иргэдээс гаргасан санал, санаачилгыг дэмжиж жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг тамхи, эх үрсийн баяр буюу зургадугаар сарын 1-ний өдрийг архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, түүгээр худалдаа үйлчилгээ хийдэггүй өдөр болгосон юм.
Ш.Эрдэнэчимэг