АТГ-т шалгагдаж байсан хүн амиа хорлосон гэх мэдээлэл зарим сонинд гарчээ. Үнэхээр тийм явдал болсон эсэхийг тодруулахаар Чингэлтэй дүүргийн прокурор, цагдаа, АТГ-ын ажилтнуудад хандав. Чингэлтэй дүүргийн цаг даа болон прокурорын газраас авсан мэдээллээр Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Х өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд тус дүүргийн VII хорооны нутаг, Далан давхрын оршуулгын газрын орчимд согтуу явж байгаад осгож нас баржээ.
Шинжээчид талийгаачийн цогцост үзлэг хийгээд “Гаднын ямар нэгэн нөлөөгүй, их хэмжээний согтолтын улмаас, осгож нас барсан” гэж дүгнэсэн байна. АТГ-ын эх сурвалж “Багахангай дүүргийн Нийг мийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байхдаа мөрдөн байцаагчийн дарамтаас болж амиа хорлосон гэсэн мэдээллийг уншсан. Энэ мэдээлэл үнэнд нийцэхгүй. Түүнийг нэг л удаа гэрчээр байцаасан.
Түүнээс өөрөөр ямар нэг байдлаар байцаасан, мэдүүлэг авсан зүйл байхгүй” гэлээ. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын харьяа аймаг, нийслэлийн салбаруудын хооронд автомашин давхар дуулж бүртгэсэн, ТӨХ-ны зөвшөөрөлгүйгээр балансаас баланст шилжүүлсэн эрүү- гийн хэрэг өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж буй аж. Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн төсөвт тусгагдсан мөнгөнөөс 10 сая төгрөгөөр худалдан авсан автомашин нь талийгаачийн нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд үүний учир шалтгааныг тогтоохоор гэрчээр байцаасан юм байна.