ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлт сийн ажилтнууд Ажлын хэсэг гаргаж Төв аймгийн Батсүмбэр суманд хууль бусаар мод бэлтгэж байсан хүмүүсийг өнгөрсөн долоо хоногт саатуулжээ. Шалгалтаар тус сумын Засаг дарга хууль бусаар мод бэлтгэгчдийг зохион байгуулж, тэдэнд зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон байна. Улмаар түүнийг нийслэлд авчран эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон гэнэ.
Бидний авсан мэдээллээр Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганбаяр Үдлэгт Баянгол гэдэг газарт хөрөө рам ажиллуулах зөвшөөрөл олгож, мод бэлтгүүлэх ажлыг зохион байгуулж байжээ. Уг нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг дарга төр засгийн гаргасан тогтоол шийдвэрийн биелэл тэд хяналт тавих үүрэгтэй албан тушаалтан юм. Гэтэл Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганбаяр эрх мэдлээ хэтрүүлэн байгаль орчноо сүйтгэх зөвшөөрөл олгож байжээ.
Тэрбээр ийн хууль бус тушаал гаргасан нь Ойн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих үүргээ огоорон дураараа аашилж, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг юм. Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр “Дэлхийн зөн” олон улсын бай гуул лагын санхүүжилтээр тус суманд барих 50 хүүхдийн цэцэр лэгийн барилгад зориулах нэрээр Үдлэг гэдэг газарт хоёр хөрөө рам ажиллуулж, бэлтгэсэн модыг нааш цааш нь худалдаж ашиг олдог байсан нь шалгалтаар илэрсэн гэнэ. Мөн Баянгол гэдэг газарт Үндэсний татварын ерөнхий газрын амралт барих мод бэлтгэх нэрийн дор 4х80 см-ийн урттай 900 ширхэг, 160 шоо метр модыг иргэн Ганхуягаар бэлтгүүлсэн байжээ.
Иргэн Ганхуяг цагдаагийнханд өгсөн тайлбартаа “Засаг дарга Д.Ганбаярын эхнэр манай сумын татварын байцаагч. Засаг дарга мод бэлтгэх зөвшөөрөл олгосны дагуу нойтон мод огтолсон. Аймгийн мэргэжлийн хяналт, Байгаль орчны газраас Засаг дарга зөвшөөрөл авсан гэж хэлсэн шүү дээ” хэмээн тайлбарлаж буй гэнэ. Гэтэл аймгийн дээрх хоёр байгууллагаас ямар ч зөвшөөрөл олгоогүй байжээ. Уг нь хэрэглээний модыг Байгаль орчны яам, Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвш өөрөл авсан мод бэлтгэх эрхтэй байгууллагаар бэлтгүүлэх ёстой байдаг аж.
Гэтэл Засаг дарга Д.Ганбаяр хууль зөрчсөн бөгөөд үүнийг нь мэдсэн тус сумын Байгаль орчны байцаагч, Мэргэжлийн хяналтын байцаагч нар Засаг даргыгаа хууль зөрчиж байгааг хэлэхэд “Би мэдэж байна” гээд дураараа загнадаг байсан аж. Өдгөө Засаг даргын даалгавраар мод бэлтгэсэн хүмүүс болон Д.Ганбаяр даргад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Түүний хууль зөрчсөн тушаал, захирамжаас болж байгаль орчин, экологид 70 орчим сая төгрөгийн хохирол учирсан гэдгийг байгаль орчны болон мэргэжлийн хяналтын байцаагчид дүгнэлтдээ дурдсан байна.