Монголын алт компаний захирал Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяр 400 мянган долларын залилангийн хэрэгт холбогдлоо. Гомдол гаргагчийн хэлж буйгаар хэрэг явдал хоёр жилийн өмнөөс өөрийнхөө ээж шиг эмэгтэйд орон сууц зарах нэрийдлээр 400-аад мянган долларыг залилан авчээ. Харин мөнгөө өгсөн эмэгтэй одоог хүртэл байр ч үгүй, мөнгө ч үгүй байгаагаа цагдаад мэдээлсэн байна.
Ямартай ч алдсан мөнгөө эргүүлж авна гэсэн эмэгтэйн шаардлага, өгөхгүй мэдэхгүй гэж хээв нэг суугаа тэргүүн баяны хүү хоёрын үйлдэл олны анхааралд өртлөө. Одоогоор энэ хэрэг дээр Чингэлтэй дүүргийн цагдаа нар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
"МАК"-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир