Өнгөрсөн мягмар гаригт дампуурсан “Анод” банзны өнгөрсөн жилүүдийн санхүүгийн тайлан, тооцоо, зээлдэгчдийн нэрс, харилцагчдын данс зургийг бичсэн чухал бичиг баримтууд алга болжээ. Бичиг баримтуудыг хэн алдсан болохыг нууцалж байгаач баттай эх сурвалжийн мэдээлж байгаар банкны удирдлагаар ажиллаж байсан нэгэн алдсан аж. Тэрээр мягмар гаригийн 17:00 цагийн үед “Голомт” банкны урд зогсоолд “RAV-4” автомашиныхаа хаалгыг арчиж байхад нь хулгайч банкны албан бичигтэй гар цүнхийг нь шүүрч аваад зугатсан байна. Хулгайн хэн болох нь одоогоор тогтоогдоогүй бөгөөр дүүргийн цагдаа нар хэн нэг нь хэргийг зохион байгуулалттайгаар үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байна.