ОХУ-аас зорчиж явсан Монгол иргэн Б-гийн барьж явсан цүнх, хайрцагнаас хоёр сая гаруй төгрөгийн үнэ бүхий “Тималин”, “Контрикал” тариа, Депакин хрона эм, Э-гийн 826.544 төгрөгийн Дицинон, Сандостатн тариаг Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар илрүүлжээ. Энэ эм, тариагаа хайрцагтай жигнэмэг, чихрийн цуглуулган дор нуусан байж: түүнчлэн үйлдвэрийн савлагаанаас ялгарахааргүй хайрцагт савлаж өнгөлөн далдалсан эмийг Сүхбаатар боомтоор хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргийг гаалийнхан илрүүлсэн байна.